Болд.Л 2017.05.15 | Сайт: Vip76.mn

"Хан-Уулын хүчтэнгүүд" барилдаан болов

УИХ-ын гишүүн Л.Болдын дэмжлэгтэйгээр ХУД-ийн 6 дугаар хороонд байрлах 189 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан боллоо. 

Бөхийн барилдааныг 189 дүгээр цэцэрлэг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. ХУД-ийн спорт хороонд болсон барилдаанд 4-5 насны хөвгүүд оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болд хүүхдүүдийг гарын бэлгээр урамшуулсан байна.