Мөнхцэцэг.Б 2017.05.29 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Сувилагчдыг алдаршууллаа

Сувилагчдыг алдаршууллаа

"Олон улсын сувилагчийн өдөр"-ийг угтан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт тэмдэг"-ээр Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын сувилагч Я.Баясгаланг, дүүргийн ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр "Наран манал" ӨЭМТ-ийн сувилагч Г.Даваасүрэн, "Жаргал-Өлзий" ӨЭМТ-ийн сувилагч Б.Саранчимэг, Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн өвчин судлалын тасгийн сувилагч Г.Бадамсүрэн, Баянхошуу салбарын бариа заслын сувилагч Б.Наранчимэг нарыг шагнаж урамшууллаа. 

Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг гардуулан өгч баяр хүргэв. Мөн энэ үеэр дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон холбогдох яам, газрууд, нийслэл дүүргийн ИТХ, Засаг даргаас тус тус сувилагчидаа шагнаж урашлууллаа.

Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг Нэгдсэн эмнэлгийн сувилагч нарын баярт оролцож Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл"-өөр Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга С.Энхцэцэг, лаборант Д.Оюунтүлхүүр нарыг шагнаж урамшууллаа.