МХХ-ны Манлай үйлдвэрийн эзэд тодорлоо
МХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, шагнал хүртсэн ААН
2017.04.05

МХХ-ны Манлай үйлдвэрийн эзэд тодорлоо

МХХолбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албанаас бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шалгаруулалтад ирүүлсэн компаниудын үйл ажиллагаатай танилцсан билээ. Ингээд ажлын хэсгийн шалгаруулалтын үнэлгээний дүнгээр

Хүнсний аж үйлдвэрийн исгэлтийн үйлдвэрлэлийн салбарт техник, технологийн шинэчлэлт, өөрчлөлт хийж, олон улсын улсын стандартын шаардлагад нийцүүлэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон олон улсын шагнал хүртэн амжилттай ажиллаж буй “М-Си-Эс Азиа пасифик брюэри” ххк-д Монгол Улсын “Хүнсний Манлай Үйлдвэр” өргөмжлөл,

Хүнсний аж үйлдвэрийн мах, махан бүтээгдэхүүний салбарт шинэ, шинэчилсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаягдалгүй технологи нэвтрүүлж дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортод гарган амжилттай ажиллаж буй “Хатансүйх Импэкс” ххк-д нийслэлийн “Хүнсний Манлай Үйлдвэр” өргөмжлөл,

Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлдээ шинэ техник, технологи нэвтрүүлж, хамтын хөгжил харилцан итгэлцлэлд тулгуурлан шинээр ажлын байр бий болгон орон нутагтаа манлайлан амжилттай ажиллаж буй “Хөвсгөл-Титаник” ххк-д Хөвсгөл аймгийн “Хүнсний Манлай Үйлдвэр” өргөмжлөлийг тус тус олголоо.

Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөе.