Л.Мөнхбаатар 2017.07.25 | Сайт: Vip76.mn

Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын хаврын чуулган дууссанаас хойш нутагтаа ажиллаж байна. Тэрээр Хатгал тосгон, Ханх, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Баянзүрх, Цэцэрлэг сумдуудаар явж иргэдэд тулгарч буй асуудлуудыг анхааралдаа аван ажиллаж байна. Хичээл эхлэхтэй холбогдуулан зарим бүрэн дунд сургуулиудад шаардлагатай байгаа хөрөнгө төсвийг шийдвэрлүүлсэнд иргэд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал, айлчилсан 7 сумдын 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан нийт 34,1 сая төгрөгийн өртөг бүхий гурван төрлийн “STEM” сургалтын хэрэглэгдэхүүнийг олгожээ.

Мөн сумдын соёлын төв тус бүрд 1 сая төгрөгийн ном авах эрхийг гардуулж, эмнэлэгүүдэд бүрэн тоноглосон фургон автомашин, багийн эмч нарын хэрэгцээнд зориулсан гурван мотоцикл авах эрх бүхий батламжийг гардуулан өгжээ. Түүнчлэн Хатгал-Жанхай чиглэлийн 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 40 км агаарын цахилгаан дамжуулах шугамын ажлыг 40 хоногийн хугацаанд барьж ашиглалтанд оруулж 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийв.

Тэрээр одоогоор айлчилсан сумдынхаа нэн шаардлагатай 890-аад сая төгрөгний асуудлыг шийдвэрлүүлээд байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn