2017.09.18

Ч.Улаан: Сайд болох санал ирэх, ирэхгүйг мэдэхгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад байгаа билээ. Ингэснээр одоогийн засгийн газар "Үүрэг гүйцэтгэгч" гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ сарын  өдөр МАН-ын бага хурлаар шинэ Ерөнхий сайдын нэр тодрох ёстой. Энэ  асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас МН25-р суваг телевизийн сэтгүүлч Э.Туул тодруулсныг хүргэж байна. 

- Засгийн газрыг огцруулах бичигт та нилээд сүүлээр гарын үсэг зурсан? энэ ямар учиртай байв?

Нилээд нухацтай олон талаас нь харж гарын үсэг зурсан. Гэнэт зурсан зүйл биш. Асуудлыг хэлэлцэж байх үед Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дах бүлгийн дарга нартаа албан ёсоор өөрийн байр сууриа бичгээр илэрхийлсэн.  Асуудлыг байж болох бүх л тал талаас нь дүгнэж, өөрийн байр суурьтай хандахыг хүссэн. 

....Ойрын хугацаанд яаралтай Засгийн газраа байгуулахгүй бол шийдэх шаардлагатай олон тулгамдсан асуудлууд байна. Гэтэл танай намын хурал энэ сарын 25-нд товлогдчихлоо. Энэ хэрээр асуудал сунжрах магадлалтай харагдаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна?

-Сунжирна гэж хувьдаа бодохгүй байна. Ер нь шуурхайлах ёстой гэдэгтэй бол сана нэг байна. Үүрэг гүйцэтгэгч болсноор  зарим нэг эрх мэдлүүд хязгаарлагддаг. Жишээ нь Үндсэн хөрөнгийг хөдөлгөөн хийхгүй байх, боловсон хүчний бүтцийн өөрчлөлт хийхгүй байх, батлагдсан төсвийн хөрөнгөөс хальсан зарцуулалт хийхгүй байх гэх мэт. Тиймээс үүрэг гүйцэтгэгчээр удаан байх нь дэмий...