УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.09.08

Н.Учрал: Иргэд сонгогчидтойгоо уулзахаар ичиж байна

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өөрийнхөө эрх ашгийг ардаа тавиад ард түмний эрх ашигт нийцсэн ажлыг эрэмбэлэж, хамгийн шаардлагатай ажлыг жагсаан дугаарлах ёстой. Тийм учраас концессийн тухай асуудалд өмнө нь засгийн газрын тогтоол гараад явахгүй гэчихээд долоон концесс оруулсан асуудал дээр би хувьдаа гомдоод байгаа юм.

Яагаад вэ гэхээр 72 бага сургууль% цэцэрлэг гээд явж байсан концессийг нэг компани бүгдийн авсан, тэр компанидаа боомилуулсаар энэ концесс нь яваагүй. Эргээд бараг 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй, 28 сургууль гурван ээлжээр хичээллэсээр л байна. Иргэд сонгогчидтойгоо уулзахаар ичиж байна.

Гишүүн болгон дээр тавигдсан 76 цэцэрлэг сургууль хааччихваа? Концессоор ч болохнээ шийдсэн бол бий болох л байсан шүү дээ. БЗД-т байдаг Монгол улсын хэмжээнд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэг 5,3 хан тэрбумын концессоор баригдах байсан энэ бүтээн байгуулалтаас хармалсан мөнгөө  807 тэрбум төгрөгөөр 7 концесс  хийгээд явчихаж болохгүй шүү дээ.

Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулагдсан бол хичнээн хүн ажилтай орлоготой, хичнээн хүүхэд хамрагдах байсан бэ? Энэ талаар бодох ёстой шүү дээ. Дарга нарынхаа нэмэлт санхүүжилтээс аваад багш нартаа хэдэн цаас өглдөө. Энгийн ажилчид, багш, эмч нар ажил амьдрал нь хүнд байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.

Аргаа барахдаа өөрийн санхүүжилтээр 150 хүүхдийн цэцэрлэг байгууллаа. Бид эрвийх дэрвийхээрээ зүтгэх хэрэгтэй байна. Зарим нэг нэмэлт орлого тансаглалаасаа татгалзъя л даа.

Түүнчлэн шинжлэх ухаанч бодлого дутагдаж байна энэ чиглэлийг яагаад дэмжихгүй байна вэ? Инноваци, хөгжлийн төлөвлөгөө стратегийг их олон ярилаа, агаарын зүйл ярилаа гэх юм. Яагаад энэ талаар сэхээрч ойлгож дэмжихгүй байна вэ? Эрүүлээр сэтгэж анхаарах ёстой байна.