УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2017.09.08

С.Эрдэнэ: Эдийн засгийн бодит өсөлт ажиглагдаагүй

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг 5.3 хувьд хүргэсэн гэж барин тавин худал яриад байгаа боловч юунаас болов гэдгийг сайн харах ёстой. 2016 оны 6 сарын байдлаар 1,3 өсөлттэй эдийн засгийг хүлээлгэн өгсөн. Гадаад валютын нөөц тэрбум гаруй үлдэгдэлтэй хүлээлгэж өгсөн.

“Ж.Эрдэнэбатыг огцруулах гурван үндэслэлд нэг намын болохоор тэгсэн юм байлгүй дээ. Хамгийн зөөлөн үндэслэлүүдийг аваад тавьсан байна лээ. Өнгөрсөн засгийн газрын хувьд гялтайх ганц тоо нь эдийн засгийн өсөлтийг 5,3 болгосон гэсэн тоо байгаа юм.

Эдийн засгийн өсөлт бодит биш. Өнгөрсөн жилийн мөн үед 293 сая.ам долларын нүүрсний борлуулалт хийсэн бол энэ жил 1.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Тэрбум гаруй доллараар давуу борлуулалт хийсэн.

Тэр үед нүүрсний үнэ 20 орчим ам доллар байсан. Одоо бол нэг тонн нүүрч 60-70 доллар байгаа. Тэгэхээр энэ нүүрсний үнийг засгийн газар сайндаа өсгөчихөөгүй юмаа.

Өнөөдөр Хойд солонгосын экспорт хаагдсан. Мөн чалкогийн өр төлөгдөөд дууссан гээд олон эдийн засгийн үзүүлэлтүүд байгаа.

Хэдхэн жишээ хэлэхэд нэг жилийн өмнө Монгол улсын нийт өр 22,5 тэрбум ам доллар байсан бол 2017 оны 6 сард 27,9 тэрбум даруй 1,4 тэрбумаар нэмэгдсэн байгаа юм. Өр нэмэхгүй гэсэн засгийн газар шүү дээ.

Хоёрдугаарт өмнөх жилийн инфляцийн түвшин 7 хувь байсан бол энэ жил 3,7 хувь болж өсөж монгол төрийн худалдан авах чадамж 3,7 хувиар унасан үзүүлэлт байна. Нэг бол инфляци хоёр хувиар өссөн, төгрөгийн ам доллартай харьцах ханш өнгөрсөн оны 6 сард 1964 төгрөг байсан бол өнөөдөр 445 төгрөгөөр нэмэгдээд 2446 төгрөг болсоноор төгрөгийн ханш 20 орчим хувиар унасан үзүүлэлттэй байна.

Монгол банкны гадаад валютийн нөөц өмнөх оны мөн үеэс 14,4 хувиар буюу 207 сая ам доллараар буурч 1,2 тэрбум болж буурсан байна. Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувиар өсөж 1их наяд 132 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.  Ийнхүү макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудаад байхад нүүрсний үнэ өссөнийг эдийн засаг сайжирсан өөрсдийн амжилт мэт дөвийлгөж ард түмнийг төөрөгдүүлэх гээд байх шаардлагагүй.

Өнөөдөр бодит үзүүлэлтийг бодит дүнгээр нь хэлж байгаа. Энд ямар нэгэн байдлаар хэн нэгнийг гүтгэж муулаагүй өнөөдрийн эдийн засгийн үр дүнг тоон үзүүлэлтээр нь товчхон хэлэхэд л ийм байна. Ж.Эрдэнэбатын засгийн газар ажиллаж чадаж байна уу? гэдгийг харуулсан тоо баримт юм.