Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021.05.08-ны 06.00 цаг хүртэл сунгалаа
2021.04.23

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021.05.08-ны 06.00 цаг хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.

  • Улаанбаатар 24,242
  • Архангай 258
  • Баян-Өлгий 5
  • Баянхонгор 81
  • Булган 74
  • Говьсүмбэр 37
  • Дархан-Уул 437
  • Дорноговь 59
  • Дорнод 22
  • Дундговь 39
  • Завхан 129
  • Орхон 336
  • Өвөрхангай 208
  • Сүхбаатар 143
  • Сэлэнгэ 361
  • Төв 606
  • Увс 26
  • Ховд 197
  • Хөвсгөл 62

Хэнтий 53 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.