Эрдэнэбат.Ж 2017.09.21 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно

Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно

Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо.