Баасанхүү.О 2017.10.03 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү багш нарт цол тэмдэг гардуулав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монголын багш нарын баярыг тохиолдуулан боловсролын салбарт олон жил амжилттай ажилласан багш нарт цол, тэмдэг гардууллаа.

Тэрээр Орхон аймгийн 17-р сургуулийн Биологийн багш Т.Соёлмаа,2-р цэцэрлэгийн туслах багш Б.Цэцэгхорол, 15-р сургуулийн Бага ангийн багш Х.Оюун-Эрдэнэ, 15-р сургуулийн Бага ангийн багш Г.Оюун нарт Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулжээ.

Мөн ахмадын баяр болж буйг тохиолдуулаад насаараа эрүүл мэндийн салбарт зүтгэсэн Уурхайчин, Согоот багийн ахмад ажилтан Ц,Шакээн, Д.Нямсүрэн нарт Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэг, байгаль орчин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн Д.Магсарт Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдгийг тус тус гардуулав.