С.Эрдэнэ: С.Зоригийн хэрэг төгс илэрсэн гэж үзэхгүй
2017.10.03

С.Эрдэнэ: С.Зоригийн хэрэг төгс илэрсэн гэж үзэхгүй

Одоогоос 19 жилийн өмнөх энэ өдөр олон нийтийг цочроосон нэгэн үйл явдал болсон нь "Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн явдал юм. Түүнийг дурсгалыг хүндэтгэн 1999 онд Төв шуудангийн урд талд хөшөөг нь босгосон түүхтэй.

Өнөө өглөө АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид тус хөшөөнд цэцэг өргөлөө. 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ 

“АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, ардчиллын Алтан хараацай С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Энэ гэмт хэрэг бол Монголын улс төрд үлдсэн маш том хар толбо. Монголд тайван замаар ардчилсан хувьсгал явагдсан гэж ярьдаг боловч ардчилсан хувьсгалын үнэ цэнийг тодорхойлсон, хялбар замаар ирээгүй гэдгийг харуулсан үйл явдал бол энэ гэмт хэрэг. Ардчиллын манлайлагч байсан энэ хүний түүх, үүрэг оролцоог бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс бид жил бүрийн 10 дугаар сарын 2-нд хүндэтгэл үзүүлдэг юм” гэлээ.