Ганбаатар.Ж 2017.10.17 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэлийн салбар бол Монгол Улсад маш их хоцрогдсон

Өнөөдөр байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг авч хэлэлцлээ.

ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзориг нэр дэвшиж байгаа юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэллээ.

Ж.ГАНБААТАР: ӨМНӨХ САЙДУУД ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙДАА ГОЛЧОН АНХААРААД ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ОРХИГДУУЛДАГ БАЙСАН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл бол жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцсан гол яам. Ганцхан хөдөө аж ахуй биш шүү гэдгийг маш сайн анхаарч ажиллаарай.

Өмнө нь ажиллаж байсан сайд нар дандаа хөдөө аж ахуйг л гол бодлогоо болгодог. Энэ их том салбарыг Хөдөө аж ахуйн яаманд хариулдаг буруу гэж бодож байна.

Хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг гол анхаарч ажиллаарай гэж захья.

Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл Улаанбаатар хотод төвлөрсөн. Хийж байгаа ажлынхаа 50 хувийг энэ салбарт анхаарч ажиллаарай.

Өмнө нь байсан сайд нарт олон хэлсэн. Хөдөө аж ахуйн салбарыг бараг 100 хувь анхаардаг. Жижиг дунд үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэлийн салбар бол Монгол Улсад маш их хоцрогдсон. Ялангуяа хөнгөн үйлдвэрлэлий салбар байхгүйтэй адилхан.

Энэ чиглэлийн ажлууд дээр миний хувьд хамтран ажиллахад бэлэн байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн хуулийг санаачлаад, өргөн барих гээд явж байна. Мөн худалдааны хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна.