Л.Мөнхбаатар 2017.10.24 | Сайт: Vip76.mn

"Иргэдээ сонсъё-2017" өдөрлөг Хөвсгөл аймгийн сумдад өрнөж эхэллээ

"Иргэдээ сонсъё-2017" өдөрлөг Хөвсгөл аймгийн сумдад өрнөж эхэллээ

Мөрөн сумын ИТХурал, ЗДТГазраас зохион байгуулж байгаа "Иргэдээ сонсъё-2017" ёс зүйт төрийн үйлчилгээг иргэн танд нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 10,11,12,13,14-р багуудын иргэдийн дунд зохион байгуулагдаж байна. 

Өдөрлөгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Шүүхийн газар, Хууль эрх зүйн хэлтэс, Өрхийн мэндийн төвүүд, Хот тохижилт үйлчилгээний төв, Мөрөн сумын ИТХ, ЗДТГазрын мэргэжилтнүүд оролцож төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж байна.

Арга хэмжээний үеэр иргэдийн асуусан асуултандд хариулж санал солилцохоос гадна оролцож буй байгууллагууд өөрсдийн иргэдэд хүргэдэг төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэж үйлчилж байна.