Л.Энхболд 2017.11.15 | Сайт: Vip76.mn

Л.Энхболд гишүүний тойрогтоо хийсэн ажлуудаас

УИХ-ын чуулганын завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж, УИХ болон Засгийн газрын шийдвэрүүдийг танилцуулдаг. Энэ жишгээр УИХ-ын гишүүн Л.Энхболд ч мөн тойрогтоо ажиллаж чуулганы завсарлааныг завгүй өнгөрөөжээ. Тэрээр УИХ-д Өмнөговь аймгаас нэр дэвшин сонгогдсон бөгөөд тойргийнхоо иргэдтэй ойр ажилладаг нэгэн. Түүний чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо хийсэн ажлуудаас онцлон хүргэе.

Баян-Овоо сум

Тэрээр хүчтэнүүдийн өлгийн нутаг болох Баян-Овоо суманд ажиллах үеэрээ УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр, улс төдийгүй аймаг, орон нутгийн хэмжээнд хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Б.Доржийн нэрэмжит 9 жилийн сургууль, сурагчдын дотуур байр, сумын Эрүүл мэндийн төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцан нэн шаардлагатай байгаа багийн эмчийн унаа, сорьцын хөргөгч гэх мэт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэжээ.

Мөн Баян-Овоо болон Ханбогд сумын соёлын төвд 1.0 сая төгрөг, ЕБСургуульд 3000 ам долларын батламж, Баян-Овоо сумын ЕБСургуульд 4.2 сая төгрөг, Ханбогдын сургуульд 5.4 сая төгрөгийн батламж тус тус гардуулсан байна.

Баян-Овоо сумын иргэдтэй уулзаж байгаа нь

Даланзадгад сум

Тэрээр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ХБИ-ийн холбоодуудтай хамтран ажиллах, ХБИ-ийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх ажлын байр бий болгох зорилтынхоо хүрээнд Даланзадгад сумын иргэн У.Жаргалсайханд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ХБИХолбооны тэргүүн Ц.Батцэнгэл нарын хамт 4x6 харьцаатай иж бүрэн хүлэмжийг гардуулан өгчээ.

Мөн өнгөрсөн 2 дугаар сард иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Даланзадгад сумын "Шим билэг", "Энхийн хүслэн" эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр тэдний зүгээс ирүүлсэн хүсэлтүүдээс нэн шаардлагатай байгаагаас нь эхлэн шийдвэрлэж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийн орыг хүлээлгэн өгсөн байна.

Цогтцэций сум

Өмнөговь аймгийн Цогтцэций сум бол уул уурхайн компаниудын үйл ажиллагаа явагддаг сум. Том машин их явдгаас тоосжилт их болж, хүн малын эрүүл мэндэд маш их нөлөөлж амьдрахад хэцүү болж байгаа талаар сумын малчид их ярьдаг. Тус аймагт ашигт малтмалын лицензийг замбараагүй өгснөөс ийм үр дүнд гарж байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Энхболд УИХ-ын чуулганаар 2018 оны төсвийг хэлэлцэх үеэр хэлж байсан.

Үүнээс гадна Цогтцэций сумын сум дундын эмнэлгийн ачаалал их, өр төлбөр үүсэх зэрэг асуудал тулгамддаг. Гишүүний зүгээс өөрийн үүсгэн байгуулсан “Говийн хүү сан”-гаас тус эмнэлэгт сорьцын хөргөгч 1, гадаадад сурах эрх 1, центрифуг 1-ийг тус эмнэлэгт шийдэж өгсөн байна.

Ханбогд сум

Ханбогд сумын 21, 22-р цэцэрлэг, Сум дундын эмнэлэг, ЕБС-ийн ажилтан албан хаагчидтай уулзаж, ажлын байрны орчин нөхцөлтэй танилцан, санал бодлыг нь сонсож ажилласан байна. Энэ үеэр ЕБС, Сум дундын эмнэлэг, Соёлын төв гээд зарим байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрлэх шаардлагатай тодорхой асуудлыг шийдвэрлэсэн ба заримыг нь шийдвэрлэх талаас нь судалж үзэхээ илэрхийлжээ.

Ханбогд сумын төсөвт байгууллагын ажилтан албан хаагчид УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт иргэдээ сонсож, тулгамдсан асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэсэнд талархал илэрхийлэн ажилд нь амжилт хүссэн байна.

Номгон сум

Тус суманд ажиллах үеэр иргэдийн зүгээс Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай цаг хугацааны хувьд ойртуулж хийх хэрэгтэй. Малчдын 6 настай хүүхдийг харж, асардаг дотуур байрны багш цалинжуулж ажиллуулмаар байна гэсэн саналыг хэлсэн байна.

Номгон сумын Дэрсэнэ ус багийн эмчид унаа, мөн зэвсэгт хүчний 104 дүгээр ангийн хашаа барих төсвийг нь өөрийн үүсгэн байгуулсан “Говийн хүү сан”-аасаа шийджээ.

Мөн тус сумын сургуульд салбар яамны 5.1 сая төгрөгийн батламжийг гардуулсан байна.

Манлай сум

Тэрээр Манлай сумын эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, нэн шаардлагатай байгаа өвчтөний ор 5, сорьцын хөргөгч 1, центифуг 1, багийн эмчийн унаа 2-ыг “Говийн хүү сан”-гаас олгосон байна.

Цогт-Овоо сум

Цогт-Овоо сумын төрийн албан байгууллагуудаар орж, үйл ажиллагаатай нь танилцан, тулгамдсан асуудлыг талаар сонссон байна. Мөн сумын иргэд сонгогчидтай уулзаж, УИХ, ЗГ-ын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгчээ.

Мөн тус сумын эмнэлэгт нэн шаардлагатай байгаа эмчийн унаа, тоног төхөөрөмж шийдвэрлэсний зэрэгцээ ЕБС болон соёлын төвд салбар яамны батламжуудыг гардуулан өгсөн байна.

Мандал-Овоо сум

Мандал-Овоо сумын Хаан мандал ОНӨҮГ, ахуй үйлчилгээний төв, Ерөнхий боловсролын сургуулийн спорт зал, цэцэрлэг, эмнэлгээр тус тус орж ажилтан албан хаагчидтай нь уулзан, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Уулзалтынхаа үеэр тус сумын эмнэлэгт багийн эмчийн унаа, тоног төхөөрөмж шийдэж өгчээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn