2017.11.07

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаа

УИХ-ын гишүүн Л.Болд Жил бүрийн тайлангаа тавьдаг уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэд, сонгогчидтойгоо уулзлаа.

ХУД-ийн 34-р сургууль дээр 4-р хороо, 41-р сургууль дээр 5,6-р хороо, 60-р сургууль дээр 7,8-р хорооны иргэдтэй тус тус уулзалт хийв.

Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, ХУД-ийн Засаг даргын орлогч Э.Түвшин, ДИТХ-ын төлөөлөгчид, хороодын засаг дарга нар байлцав.

Мөн Арьс ширний 80 айлын барилгын явц болон 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцав.