Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо
2017.10.30

Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 10 сарын 29-ны өдөр боллоо.

Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга, НИТХ-ын Тэргүүлэгч Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч О.Баярсайхан нар гардуулж баяр хүргэлээ. Хан-Уул дүүргээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 хүн, Алтан гадас одонгоор 21 хүн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 4 хүн тус тус шагнууллаа.