![Ж.Алдаржавхлан гишүүн нисэхийн тойргийг гэрэл дохиотой уулзвар болгохыг санаачлан, ажлын явцтай танилцав](https://vip76.mn/media/news/original/2025/02/10/8c9611718f0422ac8dd0baf0903d22e5.jpg)
Ж.Алдаржавхлан гишүүн нисэхийн тойргийг гэрэл дохиотой уулзвар болгохыг санаачлан, ажлын явцтай танилцав
УИХ-ын намрын чуулганы завсарласан үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нисэхийн тойргийг гэрэл дохиотой уулзвар болгосон ажилтай газар дээр нь танилцлаа.
Тодруулбал, тэрбээр Хан-Уул дүүргийн Засаг дарга байх үедээ Нисэх орчмын иргэдийн хамгийн их тулгамдаж байсан асуудал болох нисэхийн аюулгүйн тойргийг гэрлэн дохиотой болгох ажлыг анхлан санаачлан эхлүүлж байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Нисэхийн аюулгүйн тойргийг бид нар 4 замын уулзвар 2 түвшний уулзвар болгох санаачилга гаргаад явж байгаа. Бид нар та нараас мөнгө гуйхгүй өөрсдөө санхүүжүүлнэ, дүүрэг өөрөө санхүүжүүлнэ. НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаас /2023.09.26/
Уг тойргийг 4 замын уулзвар болгосноор түгжрэл бодитой буурч замын цагдаа нарын ачааллыг хөнгөвчилсөн. Мөн аваар ослоос урьдчилан сэргийлж иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн бодит ажил болсон гэдгийг тус дүүргийн иргэд хэлж байна.
Өмнө нь аюулгүйн тойрог байх үед заавал дөрвөн талд нь 4 алба хаагч зохицуулдаг байсан. Өнөөдөр ийн 4 замын уулзвар болсноор гэрлэн дохиогоор зохицуулалт хийгдэхийн сацуу зам тээврийн осол багассан юм.
Дээрээс нь ганц алба хаагч уулзварын гол зохицуулалт хийгээд төвөөс гадагш буй хөдөлгөөнийг зохицуулах бүрэн боломжтой болсон юм. Ийнхүү дараагийн ээлжид олон түвшний уулзвар болох ажил хийгдсэнээр төсөл иж бүрэн хэрэгжиж дуусах аж.
![](https://vip76.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан