голын эрэг дагуу хайрга олборлохыг зогсооё. Байгалиа сүйтгэхээ больё.
өмнө нь олборлоод хаяад явчихсан нөхдүүдтэй хариуцлага тооцъё гэж байгаа юм.Зөрчлийн хуульд шинэ заалт оруулж, эргэж нөхөн сэргээлгэх ажлыг хийх хуулийн заалттай өргөн барьсан. Ялангуяа Нисэх, Яармаг, Туул гол орчимд амьдарч байгаа иргэдэд маш их чухал хууль. Нэг нь ч энэ хуулийг санаачилж байгаагүй. Би анх ирсэн цагаасаа л хойш энэ хуулийг санаачлах гээд Байгаль орчны яам бусад байгууллагад хамтарч ажилласны дүнд өнөөдөр Их хуралд Засгийн газрын дэмжлэгээр өргөн барилаа. Энэ хууль удахгүй хэлэлцэгдэх байх гэж бодож байна.
Таниас гадна хэдэн гишүүн өргөн барьсан бэ?
Би ганцаараа өргөн барьсан.
Энэ хууль чуулган дээр хэлэлцээд эхлээд яах бол?
Нэгдүгээрт, Хайрганы лицензтэй хүмүүс эсэргүүцнэ. Хоёругаарт барилга байшин барьж хайргаа хямд өртгөөр авч байгаа хүмүүс бас эсэргүүцнэ. Хайрга олборлолтыг зогсоочихлоор тэнд ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бас эсэргүүцэх байх гэж би бодож байна. Тэгэхдээ нийтийн эрх ашгийн төлөө энэ хуулийг хийхээс өөр аргагүй. Манайд нэг тийм соёл байхгүй байна. Уул уурхай олборлочхоод онгичоод хаячхаад явчихдаг. Нөхөн сэргээдэггүй. Туул голын эрэг бол хүн суухын аргагүй болчихсон байгаа. Туул голыг хүн харахын эцэсгүй болгоод ухсан нүх болгоод хаячихсан байгаа. Лицензээ аваад, хэрэглээд явсан.
Бүх бургасыг хядаад хаячихлаар гол ширгэх асуудлууд үүснэ. Голын урсац багассан. Дээр нь Туул голын орчимд байгаа бүхий л гол горхиуд бохирдохоос эхлээд асуудал үүсэж байгаа. Тэнд амьдарч байгаа маш олон иргэдийн мал нүхэнд унаад үхэж байгаа. Иргэд ч гэсэн осолдож байгаа. Хамгийн аюултай нь гэхэд голын эрэг дагуу олборлож байснаа шилжүүлээд суурьшлын бүс рүү орчихсон байгаа шүү. Айлын хажууд нүх ухаад хайрга, дайрга олборлож байгаа. Тэрийг хүртэл нь хориглоё л гэж байгаа. Үнэхээр хэрэгтэй бол тэр уулнаасаа олборло. Тэрийг бол зөвшөөрч байгаа. Яг энэ голын эрэг дагуу иргэдийн суурьшлын бүсээс яг гол дотроос авч байгаа.
Одоогийн хууль эрх зүйд үүнийг хориглосон зохицуулалт байгаа юу?
Ямар ч зохицуулалт байхгүй 30 жил явсныг өнөөдөр би энэ голын эрэг дагуу голын орчим энэ хайрга, дайхрга олборлолтыг зогсооё гэж байгаа юм. Барилга барьж байгаа бүтээн байгуулалтын үед уулуурхайг зогсоох гэж байна гэдэг асуудал ярих л байх. Гэхдээ энэ чинь өөрөө нөгөө хямд өртөгтэй хайрга авах гээд байна. Заавал биш уулын хайргыг аваад уулаа ашиглаж болно. Хамгийн гол нь байгальд ээлтэй иргэдийн суурьшлын бүс гэж байгаа шүү. Суурьшлын бүс, дээр нь гол ус. Хүн унаж бэртсэн ч асуудлууд байгаа. Хүүхдүүд унасан асуудлууд ч байдаг. Хэн ч хохирлыг нь төлдөггүй. Тэнд байгаа малчид, иргэд л хохирч үлддэг.
Зөрчвөл ямар хуулийн хариуцлага ногдох вэ?
Хэрвээ зөрчвөл зөрчлийн хэргээр хугацаа өгнө. Асуудлаа шийдэхгүй бол дараа дараагийн эрүүгийн асуудлууд яригдаад явна. Эхний ээлжид зөрчлийн хэргээр торгууль ноогдуулж хугацаа өгөх шаардлага тавьж байгаа. Манайд уул уурхай олборлочхоод эргээд тэрийгээ бүтээж сэргээгээд дээр нь ногоо зүлэг тарих ёстой шүү дээ. Тийм юм соёл тогтоогүй юм байна лээ энэ 30 жилд.
Эх сурвалж: