Л.Болд: Хөгжилд түүчээлсэн Хан-Уулчуудын хамгийн чухал хөгжлийн тулгуур бол бие биенээ сонсох явдал
УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа
2017.11.06

Л.Болд: Хөгжилд түүчээлсэн Хан-Уулчуудын хамгийн чухал хөгжлийн тулгуур бол бие биенээ сонсох явдал

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа. Түүний хувьд хавар, намрын чуулганы үеэр иргэд, сонгогчидтойгоо уулздаг уламжлал тогтоод удаж байна.

Энэ удаад ХУД-ийн 34-р сургууль дээр 4, 5-р хорооны иргэдтэйгээ уулзсан бол 41-р сургууль дээр 6-р хорооны оршин суугчидтай өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр уулзсан юм. Харин 7,8-р хорооны иргэдтэй хийх уулзалтыг 60-р сургууль дээр бямба гараг буюу 2017 оны 11-р сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Сонгогчидтой хийсэн уулзалтад ХУД-ийн 57-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, НИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн Засаг даргын орлогч Э.Түвшин, ХУД-ийн 4, 5,6, 7,8-р хорооны засаг дарга нар тус тус оролцсон юм.

УИХ-ын гишүүн Л.Болд үндсэн таван сэдвийн хүрээнд иргэд, сонгогчдодоо мэдээлэл хүргэсэн юм.

Үүнд:

  1. УИХ-ын 2017 оны хаврын ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль
  3. Засгийн газрын үйл ажиллагаа
  4. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай
  5. УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийсэн ажлын тайлан багтаж байлаа.

Хан-Уул дүүргийн хөгжлийн гарц бол УИХ,  нийслэл, дүүрэг, хороо, иргэдээрээ нийлж харилцан бие биенээ сонсож хамтдаа асуудлаа тодорхойлон шийддэг явдал юм гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд иргэдтэй хийх уулзалтынхаа эхэнд тодотгож байсан юм. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд шат шатандаа баг болон хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтын эзэд болсон туршлага Хан-Уул дүүргийнхэнд бий.

Тухайлбал, төвийн автозамын асуудлаа бүрэн шийдсэн, хамгийн их цэцэрлэг сургууль, байшин хороолол шинээр баригдсан дүүргээр нэрлэгдсэн билээ. Яармагийн дэнж гэрэлтүүлгийн асуудлаа цогцоор нь шийдсэн зэрэг нь өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн нүдэнд ил болсныг иргэд уулзалтын үеэр тодотгож байсан юм.

Дүүргээс сонгогдсон гишүүний ажилд тоо ч бий, чанар ч бий. Одоо үүнийгээ ахиулан шаардлагатай зүйлсээ хамтдаа хэлэлцэн иргэд, удирдлагуудынхаа хамтаар шийдье гэсэн бүтээлч яриан дор уулзалт эхэлсэн юм.

Ингээд Хан-Уул дүүргийн иргэд хөдөлмөрчдийн уулзалтын үеэр дүүрэг, хороондоо тулгамдаад байгаа асуудлуудаа хэрхэн ярилцсан талаарх уулзалтын тэмдэглэлийг уншигч танд товчлон хүргэе.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ

189 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг иргэд уулзалтын үеэр хөндөж байсан юм. Орон тоо бага учраас сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүдээ хамруулж чадахгүйд хүрээд байна. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулаад өөрсдөө ажил хийж цалин мөнгөтэй золгоё гэхээр хүртээмж муугаас цэцэрлэгт өгч чадахгүй аль нэг нь гэртээ харж үлдэхэд хүрч байна.

Тиймээс залуу гэр бүлүүдэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхэд цэцэрлэгийн хүртээмж чухал дэмжлэг болох учраас 4, 5-р хорооны хүүхдүүдийг хамруулдаг 189 дүгээр цэцэрлэгийн барилгад өргөтгөл нэмж өгөөч гэсэн хүсэлтийг иргэд гаргалаа. Мөн энэ үеэр тус цэцэрлэгийн хажууд шатахуун түгээх газар байгуулах гэж байгааг шүүмжиллээ.

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч бойжих эрхийг хөндсөн энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс дүүрэг, хорооны иргэд саналаа нэгтгээд гомдлоо холбогдох газар нь хүргүүлсэн тухай хэлж байлаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэг санал нэг байгаагаа Л.Болд гишүүн илэрхийлээд үүнд анхаарал тавин ажиллаж байгаагаа ч хэллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн барилгын их засвар, 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг 2018 оны улсын төсөвд оруулан шийдүүлэх болсноо дуулгасан юм.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХӨРГӨГЧТЭЙ, ХӨРГӨГЧГҮЙГЭЭР НЬ ЯЛГАВАРЛАХ НЬ ЗӨВ ҮҮ

Хүүхдийн мөнгийг хөргөгчтэй хөргөгчгүйгээр нь ялгаварлан олгодог асуудлыг эргэн харахыг иргэд хүслээ. Өрхийн амьжиргааны нарийн судалгаа явуулахгүй хэрнээ эд хөрөнгийн судалгаа хийчихээд явчихдаг. Зарим айлууд хуучин ахуйн хэрэгслийг сэлбээд л амь амьжиргаандаа хэрэглэж байна.

Амьдралын гол хэрэглэгдэхүүн болсон хөргөгч, будаа агшаагчаар нь ялгаварлан хүүхдийн мөнгийг олгож байгааг буруу гэж үзэж байна. Зарим амьдрал дорой айл өрх бүртгэл, судалгаа явж эхлэх үеэр ахуйн хэрэглээний хэрэгслээ нууж, хаах явдал ч байна. Энэ нь зүйд нийцэхгүй бөгөөд эргэн харах асуудлын нэг гэж үзэж байна гэлээ.

УТААНЫ АЮУЛААС ГАДНА “ХӨРСНИЙ БОХИРДОЛ” ШИЙДЭЛ ШААРДАЖ БАЙНА

ХУД-ийн 6 дугаар хорооны иргэн Юра:

Ноосны гэх тодотголтой байранд амьдардаг. Бидэнд утааны асуудлаас гадна хөрсний бохирдол аюулын харанга дэлдээд байгааг хаа хаанаа анхаармаар байна. Гэр хорооллын орчинд утаа том асуудал хэдий ч эмзэг, шийдэл хүлээж байгаа зүйлийн нэг бол яах аргагүй хөрсний бохирдол шүү гэдгийг тодотгоод үүнд нийслэл, дүүрэг, хороодын удирдлагуудыг анхаарлаа хандуулахыг хүслээ.

УТААТАЙ ТЭМЦЭХИЙН ХАЖУУГААР ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ДАВХАР БОДОЛЦЬЁ

ХУД-ийн 4-р хорооны иргэн Энхбаяр:

-Утааны эсрэг арга хэмжээ, акцууд яваад эхэлсэн. Нэг талаасаа утааг бууруулах ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаасаа гэр хорооллын орчин нөхцөл, ард иргэд, ахуй нөхцөл хүнд үед амьдрал, амьжиргааны асуудал давхар хөндөгдөж байна.

“Миний бие жижиг ТҮЦ дэлгүүр ажиллуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгч. Цахилгаанаар халаалтаа шийдье гэхээр өртөг өндөр байдаг учраас бид жижиг дэлгүүрээ нүүрсээр халаадаг.

Сайжруулсан түлшний олдоц маш муу. Тиймээс хүйт ороод нүүрс түлэхээс аргагүйд хүрэхээр тусгай зөвшөөрлийг чинь хураана шүү гэж айлгадаг боллоо. Аргаа бараад төвийн дулаанд холбогдох асуудлаар дулааны шугам сүлжээн дээр хүртэл очиж уулзаж үзсэн.

Төсөв хөрөнгө шаардагддаг том төлөвлөлттэйгөөр хийгддэг ажил учраас шийдэх боломжгүй гэсэн хариу авсан. Гэр хорооллын амьдрал аж ахуйг судалж гарц гаргалгааг олж байж шат дараалсан арга хэмжээ авахгүй бол утааг арилгая гэдэг гоё ганган гарчиг дор гэр хорооллын бидний амьжиргаа, амьдрал давхар хөндөгдөж байгааг анхааралдаа аваасай.

Бид байшин гэрээ яаж халаах вэ? Өнөөх нүүрсээрээ халаахаар торгоно, тусгай зөвшөөрлийг чинь хураана гэх юм. Гэр хорооллын бид амьдрахын тулд жижиг аж ахуйн нэгж нээж үйл ажиллагаа эрхлэх боломж, бололцоо хаагдаж байна.

Утаатай тэмцэхийн хажуугаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг давхар бодолцоё. Хөгжлийн түвшинд цогцоор харж байж асуудлуудаа шийдэхгүй бол хүн ардын амьжиргаа, амьдралд сөргөөр нөлөөлөх болсныг энэ үеэр иргэд хөндөж байсан юм.

Утаа, түлш, амьжиргаа хөндсөн дээрх асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд хариулт өгсөн юм. Түүний хувьд шөнө хэрэглэгдэхгүй хаягддаг цахилгааныг ашиглан 24 цаг гэр байшингаа халаах бололцоотой төхөөрөмжийг туршиж үзэх үүднээс ХБНГУ-аас захиалан авчруулж байгаа тухайгаа хэлээд эхний ээлжинд Яармагийн хэд хэдэн газар, өрх айлуудад дулааны энэ төхөөрөмжийг ашиглаж үзнэ гэдгээ уулзалтын үеэр хэлсэн юм.

ТӨВИЙН АВТО ЗАМАА ШИЙДЧИХСЭН. ОДОО ГУДАМЖ, ХОРООЛЛЫН ЗАМ ТАЛБАЙН АСУУДЛАА ЦЭГЦЛЭЕ

Хан-Уул дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд томоохон бүтээн  байгуулалтын ажлуудаа нугалж нийслэлийн төдийгүй улсдаа тэргүүний жагсаалтад бичигдсэн үлгэр жишээ дүүрэг.

Өнгөрсөн хугацаанд дүүргийн төвийн автозамуудыг бүрэн шийдвэрлэж чадсан амжилтыг бид нүдээр харж бахархан баярлаж байна. Одоо энэ ажлаа айл өрх рүү чиглэсэн гудамж, талбайг засах ажлаар үргэлжлүүлэх хэрэгтэй байна гэдгийг дөрөвдүгээр хорооны иргэд, оршин суугчид онцолж байлаа.

Иргэдийн энэ асуултад Л.Болд гишүүн хариулт өгсөн юм. Тэрбээр нийслэл, дүүрэг, хороодоороо хүсэлтээ гарган хамтран ажиллаж 2018 оны улсын төсөвт хорооллын дундах зам, талбайн тохижилтын төсвийг суулгаж чадсан таатай мэдээг энэ үеэр дуулгасан юм. Түүнчлэн Наадамчдын замын уулзвараас Яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто зам тавих асуудлыг 2018 оны улсын төсөвд тусгуулахаар ажиллаж байна гэлээ.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН МӨНГӨ ХААЧСАН БЭ?

ХУД-ийн 4-р хорооны иргэн Доржготов: Урьд нь хорооны иргэд бид орон нутгийн хөгжлийн сангаараа юу хийх боломжтойгоо тодорхойлоод хөгжлийн сангаараа дамжуулан гарт баригдаж нүдэнд үзэгдэх олон ч сайхан бүтээн байгуулалтыг бий болгосон. 2017 онд орон нутгийн хөгжлийн сангаар дорвитой хийсэн зүйл алга байна. Орон нутгийн хөгжлийн мөнгө юунд зарцуулагдаад байгааг хороо дүүргээсээ тодруулмаар байна. Эргээд хяналттай, хийж хэрэгжүүлэх ажлаа иргэдтэйгээ хамтдаа тодорхойлоод явмаар байна гэдгийг уулзаптын үеэр онцоллоо.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ төв нэн ЧУХАП БАЙНА

ХУД-ийн 6-р хорооны иргэн НямбууНийтийн халуун ус, ахуйн үйлчилгээний төв дутагдалтай. Үсчин, гуталчин, оёдол, засвар үйлчилгээг нэг дороос авах газар байдаггүй. Нэгдсэн ахуйн үйлчилгээний төвтэй болох хүсэлтэй олон иргэд байна гэдгийг уулзалтын үөэр тодотголоо.

8 ХУВИЙН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ ҮГ ХЭНД ОЛГООД БАЙНА?

Ипотекийн зээл иргэдийн амьдрах орчноо сайжруулахад ихээхэн түлхэц үзүүлж байсан. Гэвч иргэд бид 8 хувийн зээл а8Ъя гээд очихоор өгдөггүй. Бид ипотекийн зээлийг банкны танил талын хүрээнд л олгодог ховрын зүйл ГЭЖ ойлгох болсон. Урьдных Шигээ 8 хувийн ЗЭЭлээ нээлттэй, шударга олгодог болвол олон өрх амьжиргаа, амьдрах орчноо дээшлүүлэх хүсэлтэй байна гэдгийг 5-р хорооны иргэн Уламбаяр онцолж байсан юм.

ХУД-ийн 7,8 дугаар хорооны иргэдтэй юу ярив?

ТӨРИЙН ТҮШЭЭД АРИУН сэнтийд ХЭРҮҮЛ, УРУУЛ ХИЙХЭЭ БОЛИОЧ

Сүүлийн үед УИХ-ын чуулганы хуралдаан дээр зүй бус хэллэг, хэрүүл маргаан тасархаа болилоо. Цэнхэр дэлгэцийг бага балчир хүүхдүүдээс эхлээд нас насныхан үзэж байхад төрийн танхимд бие биетэйгээ хэрүүл уруул хийх нь буруу үлгэр дуурайлал үзүүлж байна.

Их хурлын индэр, танхимаа хүндлэхийг иргэд хүсч байгааг уламжилж өгөхийг ХУД-ийн иргэн Цэдэнсодном уулзалтын үеэр хэллээ. Яармагийн автобусны чиглэлийн асуудал. Яармагийн зам нэг үеээ бодвол хачин сайхан болсон. Үүнд сэтгэл хангалуун явдаг иргэний нэг би. Том ажлын ард гарцгаасан дүүргийнхэн маань одоо жижиг ажлуудаа эмхлэх хэрэгтэй байна.

Тухайлбал, автобусны чиглэлийн асуудал. Бүх автобус буудал зарлах төхөөрөмжтэй болсон бол Хан-Уул ялангуяа Яармагийн чиглэлийн автобусанд энэ үйлчилгээг нэвтрүүлээгүй байгааг ХУД-ийн иргэн Даваадорж ярьсан юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТУСГАЙЛАН ТЭТГЭМЖ ОЛГОХ АСУУДАЛ ХЭР ЗӨВ ШИЙДЭЛ ВЭ?

Сүүлийн үед төрийн албан хаагчдад тэтгэмж нэрээр 300.000 төгрөг олгох шийдвэр нь ард иргэдээ дахиад л ангилан ялгаж үзэж буй нэг хэлбэр хэмээн ойлгогдож байна. Төрийн алба хаагчид болохоо байгаад бусад хүмүүс болоод байна уу гэвэл үгүй.

Цалингаас цалин, өрөөс өрийн хооронд амьдарч байгаа олон өрх айлууд байна. Бүх салбарын ажилчдын цалин, тэтгэмж, нийгмийн асуудал өнөөдөр яригдах ёстой гэдгийг ХУД-ийн иргэн Чулуужав хөндлөө.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Төр өнөөдөр ард түмнийг төрийн албан хаагч ба бусад гэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Нийгэмд иргэн бүр цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаа үед ганцхан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг гал намжаахаар тарааж байгаа нь төрийн албан хаагчдыг нийгэмд буруу ойлгуулах гэсэн бодлого гэж харагдаж байна гэлээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР ИРГЭД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

Үндсэн хуулиа засах хэрэггүй. Учир нь 70 гаруй хоног 400-гаад депутат эрх ашиг, авлигаас ангид чин зүрхнээсээ оюуны охио шингээн байж баталсан хуулиа оролдох шаардлага байна уу. 2000 онд Үндсэн хуулиа өөрчлөөд дордуулсан 7 өөрчлөлтөөс болж давхар дээлийн асуудал, их хурлын гишүүдийн ирцийн асуудалд хяналт тавьж чадахгүй болсон гэх зэрэг үр дагавруудыг бид бэлхнээ харсан хэмээн 8-р хорооны иргэн Дорждагва хэлж байлаа. Мөн уулзалтад ирсэн иргэд яагаад Үндсэн хуулийн өөрчлөлтөд эсрэг байр суурьтай байгааг тойргоос сонгогдсон гишүүнээсээ тодруулсан юм.

Л.Болд гишүүн: “Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлтийг эхний ээлжинд хүчингүй болгох. Нэг нам, ялангуяа 60 тэрбумын авилга шингэсэн улс төрийн нам дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь Үндсэн хуулийг насгүй болгож ойр ойрхон өөрчлөгдөх, улмаар Үндсэн хуулийн хямрал, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл нөлөөлөх үр дагавартай' гэлээ.

ГЭМТ ХЭРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭР ХОРООЛЛЫН ОРЧИН ИХ ГАРЧ БАЙНА

7, 8-р хорооны иргэдийн гол хөндөж байсан асуудлуудын нэг бол гудамжны хяналтын камер байлаа. Яармагийнхан нэг үеэ бодвол гэрэлтүүлгийн асуудлаа 100 хувь шийдэж чадсан.

Одоо дараагийн шатанд иргэдийн аюулгүй орчныг хангах, камержуулах ажлыг эрчимжүүлж өгөөч гэсэн хүсэлт олон давтагдлаа. Хан-Уул дүүрэг, 4,5,6,7,8 дугаар хороо гудамжны хяналтын камерт 354 сая төгрөг улсын төсөвт суусан тухай УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдлээ.

ЯАРМАГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ЕСО CITY ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Барилгын компани иргэдийн газрыг дээрэмддэг байдлыг халъя. Гэр хорооллын хөгжлийг бид өөрсдөө цогцлоон бий болгож чадахаа харуулъя гэдэг үүднээс Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ИТХ, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар, Нийслэлийн газрын алба, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, их дээд сургуулийн багш, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцуулсан "Газар өмчлөл ба гэр хорооллын хөгжил" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.

Мөн өнгөрсөн хугацаанд ХБНГУ-аас хоёр удаа архитектор /RSАА, Мodul16/ ирж Яармагийн гэр хорооллын нөхцөл байдалтай танилцаж, БХБ-ын сайд, Нийслэлийн удирдлагатай уулзсан. Яармаг Эко хорооллын анхан шатны зураг, төсөлд 2 тэрбум төгрөг, дэд бүтцийн шугам сүлжээнд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.

Иргэдийн орон сууц худалдан авах чадвар муудсан, барилгын компаниудын борлуулалт, үйл ажиллагаа уналтад орсон, төсвийн хөрөнгө оруулалт муудсан зэрэг гадаад хүчин зүйлээс хөрөнгө оруулалт хийх нөхцөл, бололцоо бүрдэж чадахгүй байна.

Иймд Яармагийн гэр хорооллыг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гэр хороололд дэд бүтэц тавих “Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулахад хөрөнгө тусгуулах асуудлаар БХБЯ, НИТХ, НЗДТГ, Гэр хорооллын дэд бүтцийн газарт санал хүргүүлэн хамтарч ажиллаж байгаа талаараа УИХ-ын гишүүн Л.Болд иргэддээ мэдээлэл хүргэлээ.

Арьс ширний 80 айлын барилгын ажлын явцтай танилцав

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллах үеэрээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах арьс ширний 80 айлын барилгын ажлын явцтай танилцсан юм. 2015 онд арьс ширний 80 айлын нөхцөл байдалтай танилцаж улмаар шат шатны удирдлага, байгууллагуудад УИХ-ын гишүүн нь, нийслэл, дүүргийн төлөөлөгчидтэйгээ хамтран хүсэлт гаргаж иргэдийнхээ үгийг дайж уйгагүй хөөцөлдсний үр дүнд өнөөдөр 80 айлын орон сууц шинээр ашиглалтад орох үүсэл шалтгаан болсон гэдгийг “Арьсны” гэх тодголтой айл өрхийн оршин суугчид тодотгож байлаа. Барилгын ажил одоогийн байдлаар 80 хувьтай явж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага танилцуулж байсан юм. Тун удахгүй эхний ээлжийн 40 айл тав тухтай орон сууцанд тухлан амьдрах бололцоо бүрдэж байгаагийн дээр урьд нь амьдарч байсан талбай нь хоёр дахин  нэмэгдэж байгааг ч энэ үеэр гүйцэтгэгч компани дуулгаж байсан юм.

73 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ УДАХГҮЙ ӨРГӨТГӨЛИЙН БАЙРТАЙ БОЛНО

Мөн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн73 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн асуудлыг улсын төсөвт суулгаж өгч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд түлхэц өгсөн УИХ-ын гишүүн Л.Болдод цэцэрлэгийн удирдлагууд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм.

Тойргийн уулзалт иргэдийн санал хүсэлт, бичгээр санал хүсэлтээ өгөх, харилцан ярилцах, гарц шийдлээ хамтдаа хэлэлцэх гээд халуун дулаан бүтээлч уур амьсгал дунд болсныг тодотгох хэрэгтэй.

Хөгжилд түүчээлсэн Хан-Уулчуудын хамгийн чухал хөгжлийн тулгуур бол бие биенээ сонсох явдал гэдгийг уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Болд онцоллоо.