ИТХ-ын танхимд гэрлэлтээ бүртгүүлжээ
2017.10.30

ИТХ-ын танхимд гэрлэлтээ бүртгүүлжээ

Хан-Уул дүүргийн иргэн Б.Жаргалан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хурлын танхимд гэр бол бололцох ёслол хийх” хүсэлт гаргасны дагуу аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 30, Билгийн тооллын намрын адаг сарын шинийн 10-ны өдөр залуу хосууд гэр бүл болж Гэрлэсний гэрчилгээгээ дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгээс гардан авлаа.

Гэр бүлээ бататгах ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ болон залуу хосуудын аав, ээж, ах дүү, найз нөхдийн төлөөлөл байлцсан юм. ИТХ-ын дарга Б.Цэрэн Гэрлэсний гэрчилгээг гардуулж өгөх үеэр хэлэхдээ “Төрийн өмнө гэр бүл болсноо бататгаж байгаад халуун баяр хүргэе. Монгол Улсын үлгэр жишээ, өнөр өтгөн сайхан гэр бүл байхыг хүсэн ерөөе” гэв.

2017 оны 10 сарын 30-ны байдлаар Хан-Уул дүүрэгт 789 хосууд гэр бүл болж Гэрлэсний гэрчилгээгээ гардан авсан байна.