2017.11.13
Сүхбаатар дүүргийн засаг даргын нэрэмжит спорт тэмцээн амжилттай явагдлаа
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын бие бялдрын эрүүл чийрэг байх нөхцлийг бүрдүүлэн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын уралдаант тэмцээнийг 5 төрлөөр явуулан шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний төрөл тус бүрийн явцыг тухай бүр нь мэдээлж байсан билээ. Энэ удаа спортын 5 төрөлд нийлбэр дүнгээр шалгарсан хэлтэс, нэгжүүдийн баг тамирчдыг танилцуулъя.
Татварын хэлтэс 1-р байр эзэлж шилжин явах цомын эзэн болсон бол Засаг даргын Тамгын газар 2-р байр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 3-р байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Нийт спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхитэй оролцсон хэлтэс, нэгжүүдийн удирдлага, хамт олон, тамирчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.