Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиад
2017.04.21

Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад 20 дахь жилтэйгээ золгож байна

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс мэргэжлийн шилдэг их, дээд сургууль болон багш, оюутныг тодруулах үүднээс Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг 1998 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 20 дахь жилтэйгээ золгож байна. 

Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийг үүсгэн санаачлагчдын нэг, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Чогжмаагийн Дашням агсаны нэрэмжит болгон 4 сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.