Мэдэгдэл
2017.11.06

Мэдэгдэл

Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1051 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 07 дугаар хорооны цогцолбор барилга барих газарт “Өсөх таван эрдэнэ” ХХК нь барилгын суурийн байгууламж цутгасан бөгөөд суурийг Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын сургууль, Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн 2015 оны 11 дүгээр сарын экспертизийн дүгнэлтээр ашиглах боломжгүй нь тогтоогдсон.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00704 дүгээр тогтоолоор барилгын ажил үргэлжлүүлэхийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр мэдэгдэл, дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/1866 дугаар мэдэгдэл, дүүргийн Газрын албаны 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 170905/001 дугаар шаардах хуудас /мэдэгдэл/ зэргээр газар чөлөөлөх тухай мэдэгдсэн боловч Өсөх таван-Эрдэнэ ХХК нь газар чөлөөлөхгүй байгаа учир албадан буулгаж газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллах болсныг мэдэгдэж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР