
2025.03.06
Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн золголоо
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны ахмадын байгууллагынхаа ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн сар шинийн халуун дотно мэндийг айлтган мэндчиллээ.
Төр улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж түмэн олныхоо төлөө оюун бодол, мэдлэг боловсролоо зориулсан эрхэм хүндэт ахмад буурлуудаа залуу үеийнхэн бид хүндэтгэн хайрлах учиртай. Ахмадын сургаал алт хэмээх үнэт сургаал дор хүмүүжил төлөвшлөө олон суралцаж явна. Азай буурлууд та бүхэн минь ирж буй могой жилдээ эрүүл энх, саруул сайхан байхын ерөөл дэвшүүлье.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn