Сурагчид робот техник, технологийн сургалтад хамрагдлаа
2024.09.13

Сурагчид робот техник, технологийн сургалтад хамрагдлаа

Сурагчид робот техник, технологийн сургалтад хамрагдлаа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын ажлын албанаас санаачлан, Австралид сургууль ажиллуулдаг монгол багш Оюумаатай хамтран робот техник, технологийн сургалтыг дэлхийн алдартай Лего компанийн хөтөлбөр, угсардаг тоглоомыг ашиглан заах ажлыг СБД-ийн 9-р хорооны 4-р сургуульд зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Австралид төвтэй Сидней хотын University of New South Wales сургуулийн инженер технологийн тэнхимийн "EMU robotic" сургалтын төвөөс зохион байгуулдаг бөгөөд Өмнөговийн Ханбогд суманд мөн зохион байгуулж хүүхдүүдийг баясгажээ.