Сүхбаатар дүүргийн 2,18-р хороонд ажиллалаа
УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар СБД-ийн 2-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээр ажиллав. Шинэ барилга ашиглалтанд орсон ч үйл ажиллагаа нь бас бүрэн жигдрээгүй л байна. Шаардлагатай зохицуулалтууд төвийн хувьд байсаар байна.
Нийслэлийн удирдлагуудтай ойлголцох асуудлууд байна. 2023 оны 9-р сард уг төвд очиж байхад ус алдсан байдалтай тав тухгүй байсныг доорх зурагнаас харьцуулж харах бизээ.
Мөн СБД-ийн 18-р хороон дээр ажиллаа. Шар үсны үерийн нөхцөл хүнд бна. Нийслэлээс мэргэжлийн хүмүүсийг авчирч зөвлөж ажиллахгүй бол хорооны нөөц бололцоо шавхагдаад бна гэж хороон Засаг дарга Ц.Цогт-Од нөхцөл байдлыг танилцуулж бна. Цаашид дулаарахаар бүр хүндэрхээр бна. Суваг шуудуу барих ажилд мөнгө ахиу тавиулах гэж их зүтгэсэн. Олон хүнтэй ч муудалцсан. Жалаг довны асуудал хөөцөлддөг гишүүдтэй УИХ-аас улс орны том төсөл ярьдаг “том” гишүүдтэй “том” УИХ-тай болно гээд л Үндсэн хуультай ноцолдоцгоогоод бсан. Гэхдээ одоо асуудал зүгээр суваг шуудууны төсөв мөнгөний тухай асуудал биш, бүр “хотын дахин төлөвлөлт” гэдэг шиг далан ус зайлуулах байгууламж, голын хөндийн дахин төлөвлөлтийн асуудлын хэмжээнд хүрч бна даа. Товчоор асуудалд даамжирч одоо бүр том асуудал болсон.
Жич: Миний тавьсаар ирсэн асуудлыг хотын удирдлага ойлгож дэмждэг бсан. Асуудлыг даанч хот дангаараа шийдэж хүчирхээргүй. Ямартай ч өнөөг хүртэл мөс цас нилээн зайлуулсан нь дэм болж л бгаа юм бна. Гэхдээ нэмэлт нөөц дайчлахгүй бол горьгүй болох нь.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.19