2024.02.05
Сүхбаатар аймгаас тодорсон Улсын аваргууд шагналаа гардан авлаа
Хаврын тэргүүн сарын өмнөх энэ өдрүүдэд Сүхбаатар аймгаас Улсын аварга малчин, тариаланч, Алтан төлийн эзэн болсон аварга, сайчууддаа шагналыг нь гардуулж байна.
Сүхбаатар сумын Шинэбулаг багаар нутагтай сайн малчин Б.Энхбат, гэргий Б.Энхмаа нар XVII жарны хөх луу жилийн босгон дээр 22 жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Улсын аварга малчин”-аар шалгарлаа. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь албаны бусад хүмүүсийн хамт шагналын нь гардуулан өглөө.
Тэрээр, УИХ-ын гишүүн Наянтайн Ганибалын хамт Сүхбаатар аймгийн өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад ажиллаж байна.Өвөлжилт хүндэрч цас, зудтай байгаа энэ үед Аймгийн удирдлагууд, онцгой комисстой хамтран хөдөөгийн малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл хүргүүлж байна.
Мөн аймаг, сумдын замыг нээж сум хооронд зорчих боломжийг хангаж сар шинийн үйл ажиллагаанд дэм тус болж байна.Томилолтын явцад Түвшинширээ сумын Сэргэлэн багийн малчин Ж.Дугаржав, Гэргий Г.Нарантуяа нарт олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн "УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ" Шагналыг гардуулан ажиллалаа...
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn