
2024.02.04
Дархан-Уул аймгийн Улсын аварга малчин тариаланчдад шагнал гардууллаа
Төр нь малчид, тариаланчдаа хүндэтгэн золгодог “Улсын аварга малчин” "Улсын аварга тариаланч" шагналыг Дархан-Уул аймгийн иргэд, аж ахуйн нэгжид УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан, Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нарын хамт гардууллаа.
- Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Нямбуугийн Ганхуягийн гэр бүлд "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" шагналыг,
- Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Б.Амгаланжаргалын гэр бүлд "МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" шагналыг,
- "ШИНЭ ОРЧИН ТРЕЙД" ХХК-ийн хамт олонд "МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН" шагнал, тугийг гардууллаа.
- “ШИНЭ ОРЧИН ТРЕЙД” ХХК-ийн захирал О.Батпүрэв, Ж.Мягмаа нарт болон нийт хамт олонд нь хөдөлмөр бүтээлээ засаг төрдөө үнэлүүлсэнд халуун баяр хүргэлээ.
Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын "Ургацын хишиг" ХХК-ний механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх "Улсын аварга тариаланч" шагналыг гардууллаа.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn