2018.01.04

Ц.Цогзолмаа сайдаас уучлалт гуйв

Монгол бадарчин Ами Ц.Цогзолмаа сайдаас уучлал гуйхаар болжээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа Live хийж, уучлалт хүслээ.

Тэрбээр бичлэгийнхээ эхэнд "Өчигдөр сайд манай аавыг дуудаж уулзсан байна. Тэр 5 ном гэдэг нь миний ном биш өөр ном байсан байна. Бүх бичиг баримтыг нь аав маань үзсэн байна" гээд, хөдөө байгаа учраас маргааш /өнөөдөр/ хот орж, эмчилгээндээ буцаж орно гэдгээ хэллээ. Мөн Хотод очоод сайдаас хэрхэн уучлалт гуйхаа бодож байна гэлээ. 

Мөн тэрээр "Би өнөөдөр өөрөөсөө биш сайдаас уучлалт гуйхаар болсноо ойлголоо. Би эмчилгээгээ зогсоож, хоёр хоног их зүйл бодлоо. Хөдөө ирсэн ч гэлээ энэ хугацаанд их зүйл бодогдож, өнөөдөр өмнө нь тараад байсан мэдээлэл худал болохыг ойлголоо. Би маргааш хот ороод аппаратандаа орно. Сүүлийн хэдэн сар эрүүл мэндийн байдлаас болж маш их хэцүү байдалтай байлаа.

Үнэндээ монгол үндэсний түүхэнд гарах дараагийн үед үлдэх тийм зүйлийг хийгээд ирэхэд төр засгаас дэмжлэг туслалцаа байгаагүйд их харамсаж байсан. Гомдол, уур бухимдал байснаас сошиалын худал мэдээлэлд хэт автаж, болчимгүй зүйл хийлээ. Надад маш том сургамж боллоо. Цаашид сошиалаар тарж буй мэдээлэлд хэт автахгүй байж, үнэн зөв мэдээлэл авч байх болно. Төрийн сайдын нэр хүнд болон гэр бүлээс уучлалт гуйж, түүний нэр хүндэд халдсандаа харамсаад барахгүй байна. Тиймээс сайдаас уучлалт хүсэж, өөрийн алдаагаа засах болно.

Би өөрөө монголд сошиал гэх зүйлийн эхлэлийг тавьж байсан хүний нэг нь би. Гэтэл сошиалаас болж хэн ч алдаа гаргадаг болохыг харлаа. Тиймээс бүгдээрээ сошиалыг зөв талаас нь ашиглаж, бие биенээ муугаар хэлэхгүй зөв соёлтой байцгаая гэж хэллээ. Өнөөдөр нар мандах үеэр өөрийнхөө бурууг яаж хэлэх билээ гэж их бодлоо. Намайг буруу зүйл хийсэн та бүхнээсээ уучлалт гуйж байна. Бүгдээрээ бие биенээ хайрлацгаая. Би маргааш эмчилгээгээ хийлгэх болно. гэжээ. Ц.Цогзолмаа сайд тайлбар хийж, Амайгийн аавтай өчигдөр уулзаж, үнэн мэдээллийг хүргэснээ дуулгасан байна. Тэрбээр энэ талаар “Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярын аав доктор Цэен-Норовын Жамбалсүрэн гуайтай биечлэн уулзаж, телевизээр ярьсан таван боть ном нь Амайгийн ном биш болохыг тодруулан тайлбарлаж, бодит мэдээллийг өглөө” гэв.

https://www.facebook.com/search/top/?q=zolbayar%20amai