Ажлаа мэддэг сайд
У.Хүрэлсүхийн засгийн газар ажиллаж бы 15 сайдын хоёр нь эмэгтэй. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайдаар очиж энэ салбарын хүнд суртал, авлигын асуудалтай тууштай тэмцэж ажиллахаа илэрхийлсэн. Тэрбээр, төрийн албан тушаалыг хувийн зорилгоор ашиглаж буй ямар ч тохиолдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, яамны зарим дарга нарыг хална гэдгээ мэдэгдээд байна.
Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ч мөн салбартаа зоригтой өөрчлөлт хийж, хурган дарга нарынхаа тансаглалыг нууж хаахгүй зоригтой илчилж, захирлын албан тушаалаа урвуулан ашиглаж саасан 29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр, өчигдөр болон байнгын хорооны хуралдааны үеэр яамны жилийн эцсийн үлдэгдэл 155 сая төгрөгөөр шинэ жилийн үеэр дарга нарт таван боть ном авна хэмээн албан бичиг барьсаар орж ирсэн хурган дарга нарынхаа ичгэвтэр үйлдэлийг ил тод хэлж орхисон юм. Гэтэл зарим газарт 12 дүгаар ангийн сурагчид сурах бичгээ ч авч чадахгүй байхад, даргад бэлэглэх ном авахад яамны төсөв зарцуулна хэмээн орж ирсэн тэдний өмнөөс албан бичгийг нь шидчихсэн хэмээн ярилаа.
Энэ үйлдлийг олон ч хүн дэмжлээ. Эмэгтэй сайд нарын ухайп хэн нэгний нөлөөнд авчтахншй, авлигаас ангид шударга ажиллаж чадна гэдгийг харуулж, боловсролын салбарт бугшсан энэ мэт тансаглал, төрийн мөнгийг үрж буй үйлдэлд хариуцлага тооцож, хэн нэгнээс эмээхгүйгээр ажиллаж чадаж байгаа нь талархууштай. Ц.цогзолмаа сайдын тухайд боловсролын салбарт олон ажил ажилласан багш мэргэжилтэй. Нөгөөтэйгүүр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад ч олон ажилласан билээ. Тиймдээ ч салбараа зөв удирдаж, бурууг шүүмжилж, зөвийг дэмжиж ажиллаж байгаа нь энэ мэт зүйлсээс харагдсаар байгаа юм. Тэр ажлаа мэддэг сайд гэдгээ хэдхэн сарын хугацаанд харуулж чадаж байна.
Б.Өнөртогтох