Ц.Цогзолмаа: Тусгай сургууиудад зөвхөн тусгай боловсролтой багш нарыг ажиллуулна
УИХ-ын гишүүн, БСШУС-ынсайд Ц.Цогзолмаагаас боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаарбайр, суурийг нь сонслоо.
-Тусгай сургуулийн асуудал нэг хэсэг нэлээд яригдсан. Энэ юу болсон бэ? Ямар чиглэл баримталж байна вэ?
-Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газарт Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс багуулсан. Мөн МУБИС Тусгай боловсрлын тэнхимтэй боллоо. Тусгай сургуульд багш бэлтгэх ажил сүүлийн 25 жил зогссон байна. Харин 2018 оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээтэй хүүхдүүдэд хичээл заах багш нарыг дахин бэлтгэж эхэлж байна. Мөн 2018 оны төсөвт эдгээр сургуульд хүүхдийн автобус авах, нэмэлт камержуулалтын систем суулгах зэрэгт 2.3 тэрбум төгрөгийг тусгаад байна.
-29 дүгээр сургуулийн хувьд хуучин захирал Б.Батсайхан нь ажлаа авсан байна лээ. Та энэ талдээр ямар байр, суурьтай байгаа вэ?
-Тусгай сургуулийн удирдлагаар тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн ажиллах ёстой. Юу гэсэн үг вэ гэвэл мэргэжлийн бус хүн тусгай сургуулийн багшаар ажиллахгүй. Ядаж дохионы хэлний чадвартай хүн тусгай сургуулийлн захирлаар ажиллах хэрэгтэй. 29дүгээр сургуулийн захирал Б.Баяртсайханы хувьд би нэг тайлбарыг өгөх ёстой.
Боловсролын байгууллага энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасан, сурагчид, багш нартайгаа ойлголцохгүй байна гээд халахаар шүүхийн байгууллага хууль зөрчөөгүй байна гээд буцаагаад томилж байгаа нь манай шүүхийн алдаа.
Тиймээс Б.Батсайханыг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ажлын байран дээр тавих шаардлагаар ажлаас нь чөлөөлнө. Цаашлаад мэргэжлийн бус хүн тусгай хэрэгцээт сургуулийн багшаар ажиллахгүй гэсэн стандартаа баримталж ажиллана.
-Сургууль, цэцэрлэгийн асуудал яригдахаар хот руу анхаарал их хандуулаад хөдөө, орон нутаг орхигдоод байгаа талаар ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-2018 онд боловсролын салбарын хүртээмжийг бүхэлд нь шийдэх болно. Ганц жишээ хэлэхэд Говьсүмбэр аймгийн III сургуулийн сурагчид арванхоёрдугаар сард сурах бичигтэй болж байна. VI-IX ангийн сурагчдын 70 орчим хувь нь сурах бичигтэй байна.
XII ангийн сурагчдын сурах бичиг одоо хүртэл очоогүй.
Улсаас өгдөг цөөхөн сурах бичгийг багш нар нь дундаа шахуу хэрэглэж, хүүхдүүд хувилж, олшруулж хэрэглэж байна. Сурах бичгийн хүртээмж муу байгаа нь бусад асуудал дотоод мониторинг орхигдсонтой холбоотойН. Мөн Өмнөговь аймагт 300 хүүхдийн дотуур байр барьсан ч тэнд одоо 30 хүүхэд л байрлаж байна. Энэ нь буруу төлөвлөлттэй холбоотой. Тиймээс дотоод мониторингийг хийж байх болно.
-Бага, дунд боловсролын тухайд хуулийн хэрэгжилт хэр байна вэ?
-Хүүхдийн ямар хүн болж төлөвших нь 0-6 насанд тогтдог. Дэлхийд өрсөлдөх чадвартай, зөв хүн болгохын тулд сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролд илүү анхаарах ёстой. Тиймээс сутргалтын хөтөлбөр агуулгад хамгаас илүү анхаарах ёстой.
Манай улсын иргэдийн нэг сая нь 0-16 насны хүүхдүүд. Жил бүр 75 мянган хүүхэд I ангид орж байна. Тэдний 35 мянга нь нийслэлд байна.
Бид XXI зуунтай, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхана гэвэл боловсролын хүртээмж, хөтөлбөр, агуулгад цогц шинэчлэл хийх ёстой. Мөн манай дээд боловсрлын салбарт 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 160 гаруй мянган оюутан суралцаж, 7000 гаруй багш ажиллаж байна. Эдгээр сургуулийн 17 нь төрийн өмчийнх.
Иргэдийн зүгээс чанаргүй олон сургуулийх налаар, мөн магадлан итгэмжлэлий талаар гомдол байнга гаргадаг. Магадлан итгэжлэлийн суурь нь сургалтын хөтөлбөр авч тэр сургуулийг төгссөн оюутан ажлын байртай болж чадах уу, үгүй юу гэдэгт ихээхэн асуудал гарна.
Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхдээ доктор, дэд профессорууд багшлах зэрэг шаардлага тавьдаг ч Монголын доктор, профессорууын анкет сургуулиас сургууль дамжаад явж байдаг.
Төрийн өмчийн сургуулиуд дотор тааруу нь ч бий, хувийн сургуулиуд дотор сайн нь ч бий.
Хамгийн гол нь их, дээд сургуулийн бодлогоо зөв гаргаад, хөтөлбөр, стандартГ, боловсон хүчинд тавих шаардлагыг сайжруулах ёстой.