Занданшатар.Г 2018.01.05

Г.Занданшатар: Агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа гол шалтгаан нь  хууль эрх зүйн орчин бүрдээгүй, санхүү мөнгөний асуудлаас болдог гэдгийг тодотгосон. Мөн онц байдал тогтоох асуудал дээр хуулийн дүгнэлт гаргах асуудал Засгийн газрын  бүрэн эрхт хамаарахгүй гэдгийг тайлбарласан юм.

 “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд  тусгагдсан зүйлсүүдийн  ихэнх нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд  орчихсон  арга хэмжээ.

Яагаад  хэрэгжихгүй байна вэ? гэхээр хууль эрх зүйн орчин бүрдээгүй, санхүү мөнгөний асуудлаас болдог. Их, дээд сургуулийг шилжүүлэх, хотоос, хөдөө рүү иргэдийг  нүүлгэх, гэр хорооллын дэд бүтэц , дулааны асуудал гэх мэт бүх асуудлууд  Агаарын бохирдлыг бууруулах  үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд  бүгд  орсон байгаа.

Байнгын хорооноос  3 чиглэл ирсэн. Хотын томоохон бүсийн эрчим хүчний асуудлыг шийдэх цогц арга хэмжээг  47 тэрбумаар шийдвэрлэх талаар Засгийн газар  дээр ярьж байна. Энэ ажлыг хийхэд шаардлагатай цахилгаан халаагуур, дотоод агаарын чанарыг сайжруулах төхөөрөмжүүдийг гааль татвараас чөлөөлөх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

Онц байдал тогтоох асуудал дээр хуулийн дүгнэлт гаргах асуудал Засгийн газрын  бүрэн эрхт хамаарахгүй, байгалийн гамшигт үзэгдэл, гэнэтийн аюул, ослын үед онц байдал тогтоохоор заачихсан байдаг.

Гэхдээ онц байдал тогтоох асуудлын бүрэн эрх нь УИХ-д, Ерөнхийлөгчид  хадгалагдаж байгаа. Ер нь утааг улс төр, мөнгө болгосноос даамжраад байгаа.