Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсгээс дараах асуултыг асуулаа. Их дээд сургуулийг шилжүүлэх асуудал орж ирж байна.Дагуул хотуудад сургуулиудыг чиглэл чиглэлээр нь шилжүүлэх гэх мэт зарим зүйлийг тодорхой болгож, найруулга дээрээ эргэж харж болох уу? 2018 оны дөрөвдүгээр улиралд тогтоолын хэрэгжилтийг үзнэ гэсэн байна. Яг нэг жилийн дараа хэрэгжилтээ харахаар 2019 оны нэгдүгээр сард гээд тодорхой болгож болох уу? гэсэн саналтай байлаа.
Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ард түмэн 18 жил утаагаар амьсгаллаа. Тогтоол хэрэгжээд хэзээ утаагүй болох вэ? тодорхой үр дүн хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байсан юм. Энэ тогтоол хэрэгжээд, хэзээ утаагүй болох вэ? Үр дүнгээ яаж харж байна.Олон жил хийе гэж ярьлаа. МУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн тодорхой саналууд тусгагдсан уу? 2000-2018 оны хооронд ард түмэн утаатай байлаа. Одоо ахиад 18 жил гэвэл 2036 он болох гээд байна. Тодорхой үнэлэлт дүгнэлт гаргасан уу? Утаанд хүн бүр дургүй байна. Утааг арилгахаар бид гарч ирсэн. Тогтоолд үр дүн тодорхой харагдах хэрэгтэй. Гардаг тогтоолуудын нэг болчих вий. Тооцоолол, үр дүнгээ тодорхой хэлээч. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Тодорхой ажлын байр нэмэгдүүлэх, цогц асуудлууд орсон. Ерөнхийлөгчтэй дагуул хот, орон сууцжуулах, дахин төлөвлөлтийн тал дээр санал солилцсон. Тодорхой заалтууд орж ирнэ. 2017 оны намрын чуулганаар шинэ хуулийн төсөл оруулж ирэх, тооцоо судалгааг нарийн гаргах гээд тодорхой ажлууд байгаа.
Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тогтоолын төсөлд Ерөнхийлөгч болон гишүүдийн саналыг оруулсан. Ажлын хэсгийнхэн шахуу ажиллах шаардлагатай байгааг илэрхийлээд тогтоолын төслийг батлуулах санал оруулсан юм. Тогтоолын төсөл Байнгын хороон дээр яригдаж байснаас өөрчлөгдсөн. Ерөнхийлөгч болон гишүүдийн саналыг хүлээж авсан. Төсөлд гэрийн дулаалгын асуудал хасагдсан.Харин дагуул хот, ажлын байр нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зэрэг чухал асуудал орсон. Шахуу ажиллах шаардлагатай байна. Нийслэл хотод түүхий нүүрсээр ажилладаг нам даралтын зуух нилээн олон байна. Үүнийг зогсоох арга хэмжээг шат дараалалтай авах заалтууд бий. Ажлын хэсэг Засгийн газар, холбогдох яамдтай нилээн ойр ажиллана. Нэг сарын 15 хүртэл ажлын хэсэг ийнхэн дүүргүүд ээр явж, айл өрхүүдээр орж газар дээр нь ажиллана. Шаардлагатай бол тогтоолд тодотгол оруулах асуудлыг ажлын хэсэг нэг сардаа багтааж хэлэлцэнэ. Тогтоолын төслийг батлуулах санал оруулж байна.
Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр агаарын бохирдлыг бууруулахад ядуурлыг шийдэж, байгаа боломжуудаа бүрэн ашиглах цогц бодлого хэрэгтэй гэсэн саналтай байлаа. Агаарын бохирдлын асуудалтай ус,хөрсний бохирдлыг хамт ярих хэрэгтэй. Агаарын бохирдлын 10-20 хувийг хуучин машины яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. Авто машины импорт ,ажилласан масло, дугуй шатааж байгаа энэ асуудлыг шийдэх цаг болсон. Шинэ суурьшлын бүс, орон нутагт ажлын байр нэмэх энэ ажлыг цогцоор нь хийх хэрэгтэй. Сүүлийн үед иргэдийн дунд утаа ихсвэл орон сууцанд орно гэсэн хүлээлт байна. Ойрын хоёроос гурван жилд 80 орчим мянган орон сууц баригдана. Нийслэлд 220 мянган өрх байна гэсэн мэдээлэл бий. Энэ хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц бодлого хэрэгтэй байна. Улаанбаатар хотын татвар гэж байдаг. Татвараа төлж утааны асуудлыг шийдэж болно. Ядуурлыг бууруулах арга хэмжээгээ эрчимтэй авъя. Монголын ой модны 80 хувь хөгширсөн. Унасан мод их байдаг үүнийг түлшинд хэрэглэж болно. Байгаа боломжоо бүрэн ашиглаж чадвал үр дүнд хүрнэ.
Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад төсөв, мөнгө их орохгүй шийдээд явчих олон ажил байна гэж санлаа илэрхийлсэн юм. Агаарын бохирдлын асуудлыг шийдэхэдтал талаасаа нэгдээд, ярилцаж шийдлийг нэг болгох гэж байгаа нь сайн хэрэг. Энэ бол ямар нэгэн нам, бүлэг нэр төр олох гэсэн ажил биш. Асуудлын тодорхой харж ойрын болон дунд хугацаанд, алсдаа ямар төлөвлөгөөтэй, яаж ажиллахаа тодорхой болгож чадвал, үр дүн гарна. Дэлхийн том хотуудтай харьцуулахад манайд боломж байгаа. Сайн хөршийн холбоог сэргээж, хүндээ хүрвэл үр дүнд хүрнэ. Засгийн газар шийдвэр гараад сурагчдыг амралтыг сунгасан. Түгжрэл багаслаа. Нийслэлд 100 гаруй мянган оюутнууд гал түлж, гэр хороололд амьдарч байна.Цаашдаа өвөл оюутан, сурагчдын амралтыг хамтад нь зохион байгуулах боломжтой. Оюутнуудад орон нутагтаа очиж, гэр бүлдээ тусалж амрах боломж олгох хэрэгтэй. Бас борлогдохгүй байгаа орон сууцны асуудлаа шийдэх хэрэгтэй байна.