Эрдэнэбат.Д 2018.01.05 | Сайт: Vip76.mn

Д.Эрдэнэбат:Тогтоолын хэрэгжилтийн хугацааг тодорхой болгох хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсгээс дараах асуултыг асуулаа.

Их дээд сургуулийг шилжүүлэх асуудал орж ирж байна.Дагуул хотуудад сургуулиудыг  чиглэл чиглэлээр нь  шилжүүлэх гэх мэт зарим зүйлийг тодорхой болгож, найруулга дээрээ  эргэж харж болох уу?

2018 оны дөрөвдүгээр улиралд тогтоолын хэрэгжилтийг үзнэ гэсэн байна. Яг нэг жилийн дараа хэрэгжилтээ харахаар 2019 оны нэгдүгээр сард  гээд тодорхой болгож болох уу? гэсэн саналтай байлаа.