Баасанхүү.О Сарангэрэл.Д 2018.01.19 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Ард түмнээ эрүүлжүүлэхэд ямар бодлого барьж байна

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Элэг бүтэн Монгол хөтөлбөр шиг өөр хөтөлбөрүүд хэрэгжих үү? Ард түмнийхээ эрүүл мэндийг сайжруулахад ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? гэсэн асуултыг салбарын сайдаас тодрууллаа.

 Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг элэг бүтэн амьдарцгаая гэж ойлгосон. Таны хэлж байгаагаар зөвхөн элэгний өвчлөл , хэдэн байгууллагад улсын төсвөөс оруулсан мөнгөний тухай яриад байна. Уушги, бөөр...бүтэн Монгол хөтөлбөр гэж хэрэгжүүлэх үү ? Энэ өвчлөл манай улсын хэмжээнд хэцүү байдалд орчихлоо. Хуурамч эм их байна. Сайн чанартай эм оруулж ирье гэхээр хүнд суртал их байдаг.

Бага насны хүүхдийн өвчлөл асар ихэссэн. Орон аймагт халдварт өвчний тасаг байгуулах боломжгүй,төсөв байхгүй байна. Ард түмнээ эрүүлжүүлэхэд ямар бодлого барьж байна.

УИХ-ын гишүүн, эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Улс орны эдийн засаг хүнд, хар бараан зүйл байна. Гэхдээ  гэрэлтэй зүйл байгаа. Үүний нэг нь Элэг бүтэн Монгол хөтөлбөр. Ерөнхий сайд мэдээлэлдээ тооцоо судалгааг хэлсэн. 40-65 насны иргэдийг шинжилгээнд хамруулсан. 15-39 насныхан болон 40-65 насны үлдсэн иргэд шинжилгээнд орно.

2018 оны төсөвт 1,2 сая хүн хамрагдахаар орсон. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй хүмүүсийг хэрхэн хамруулах талаар төлөвлөж байгаа ажил бий. Шинжилгээнүүдийг итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээ хийгдэж байгаа.

Амьсгалын замын өвчин их байгаа. Уушгины өвчний асуудалд анхаарч эрт илрүүлэг, эмчилгээний тал дээр ажил хийгдэж байгаа. Эмийн хяналт шалгалтад асуудал байгаа.  Бүтцийн хувьд болон бусад зүйл дээр өөрчлөлт хийгдээд явна.