2018.01.22

С.Эрдэнэ: Татварын хэмжээг биш бааз, суурийг нь нэмэгдүүлэх замаар хандах ёстой байсан

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ VTV телевзийн "Шударга ярья" ток шоунд оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шатахууны үнэ нэмэгдэх бол угаасаа байсан асуудал. Гэхдээ татвар нэмэгдсэнтэй зэрэгцээд шатахууны үнэ нэмэгдэх нь ард түмнийг бухимдуулж байна. Засгийн газар янз бүрээр тайлбарлаж байгаа боловч төдийлөн хүрч чадахгүй байна. Татварыг нэмэгдсэн шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Татвар нэмэх эдийн засгийн нөхцөл байдал үүссэн үү гэдгийг ярих ёстой. Гадаад зах зээл дээр өмнөх жилээс хойш таатай нөхцөл байдал үүслээ. Улсын эдийн засгийн гол тулгуур болсон түүхий эд, бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өслөө. Монгол руу орж ирж байгаа мөнгөний урсгал нэмэгдлээ. Өнөөдөр эрх баригчид эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ гэж бахархаж байна. Гэтэл бодит амьдрал дээр баялаг бүтээх эсвэл хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоогүй. Түрүүн ярьсанчлан гадаад зах зээл дээрх уул уурхай, түүхий эдийн өсөлтөөс шалтгаалсан учраас эдийн засийн өсөлт гарч ирж байна. 

Аргагүй байдалд ороод хүмүүс татвараа нууж эхэлдэг. Уг нь татварын баазыг тэлэх замаар асуудалд хандах ёстой байсан.