2018.01.24

УИХ ажлын хэсэг гаргаж "Оюу толгой"-д шалгалт хийх ёстой гэв

Рио Тинто Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж байгаа нь тийм ч олзуурхууштай зүйл биш гэж зарим хууль тогтоогчдын зүгээс үзэж байна. Сүүлийн өдрүүдэд нэр бүхий гишүүд УИХ-аас ажлын хэсэг гарч Оюутолгойг шалгахыг шаардаж, Засгийн газрын зарим гишүүд Оюутолгойг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэх ёстойн дээр гэрээгээр хүлээсэн үүргийг нь биелүүлэхийг шаардаж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн тэд төлөөлөгчийн газраа яаран нээсэн нь хардлага дагуулж байна гэж үзэх үндэс болж байна гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Асар том баялгийг барьцаалаад хэд дахин давхар санхүүгийн луйвар хийгээд мөнгө завшдаг үндэстэн давсан корпорацийн үйл ажиллагааг шалгах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Сул ашиг олж байгаа, энэ том ордыг алдахгүйн тулд Рио Тинто анхаарал тавихгүй бол болохгүй болж байгааг тэд ойлгосон байх. Оютолгойтой дүйцэх хэмжээний том ордууд Монголд бий. Рио Тинто Хармагтай руу хэдийнэ хандсан байна. Тэрийг авах стратеги төлөвлөгөө тэдэнд байгаа. Түүнээс биш Монголчуудад сайндаа орж ирэхийг хүссэн гэж би бодохгүй байна