Г.Занданшатар 2018.01.24 | Телевиз: Bloomberg TV Mongolia

Эрдэнэс тавантолгойн хувьцааг хөрөнгийн биржид гаргахаар ажиллаж байна

Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг бүртгэлжүүлж, хөрөнгийн биржид гаргахаар ажиллаж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн. Түүнчлэн тэрээр өчигдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын бизнес уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилттэй технологитой ААН-үүдтэй хамтран ажиллахыг уриалсан. Үүний тулд түүхий нүүрсний хэрэглээг хориглож, гэр хорооллыг орон сууцжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгийг онцолж байсан юм. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Ард иргэддээ эзэмшүүлсэн 1072 хувьцааны асуудлыг үнэлгээг нь тогтоож, зах зээлд гаргаж, бүртгэлүүлэх асуудлаар Засгийн газар ажиллаж байна. Энэ ондоо багтааж 1072 хувьцааг хөрөнгийн биржид гаргах зорилт тавин ажиллаж байна.