2018.01.24

Улирлын чанартай хөдөлмөр эрхлэгчдийн цөөн сарын өндөр цалингаас татвар авах нь шударга бус

Татвар нэмэх шийдвэр хэрэгжиж эхлээд 23 хонож байна. Татвар нэмэгдсэнээр 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд 10-25 хувийн илүү татвар төлөх болсон. Бодит байдал дээр ямар хэмжээний дарамт ирж байгаа нь энэ сарын 25-наас хойш иргэдэд мэдрэгдэж эхэлнэ. Тиймээс шаталсан татварын цалингийн цэсийн хязгаарыг нэмэх хүсэлтийг мөн гаргасан байна. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Улирлын чанартай хөдөлмөр эрхлээд арай өндөр цалин авч байгаа хүмүүс байдаг. Тухайлбал уул уурхайн тодорхой компанид 2 сар ажиллаад, өндөр цалин аваад, тэрийг нь жилийн 12 сард хуваахад харьцангуй бага болдог хүмүүст тухайн хоёр сарын цалингаас өндөр хэмжээний татвар авах нөхцөл байдал үүссэн. Шатлалд оруулахгүйгээр тооцох бүрэн бололцоотой гэдгийг Засгийн газарт санал болгосон.