Ё.Баатарбилэг 2018.02.05 | Телевиз: NTV

Ё.Баатарбилэг: 500 сая ам.долларын зээлийг агаарын бохирдол бууруулах 3-5 ажилд зарцуулна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг NTV телевизэд агаарын бохирдлын асуудлаар ярилцлага өгчээ. Тэрээр УИХ-аас гарсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд томилогдсон ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

-УИХ-ын ажлын хэсгээс гарсан зөвлөмжийн 3-5 ажилд Засгийн газар тусгайлан анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэдэг зөвлөмж өгсөн. Үүнд ямар ажлууд байгаа вэ?

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн сар гаруйн хугацаанд ажиллахдаа УИХ-ын 1 тогтоол, 2 хууль батлууллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй 6 дүүрэгт ажилласан. Ажлын хэсгийнхэн ажиллах хүрээнд иргэд, ААН-үүдийн агаарын бохирдолтой тэмцэж байгаа, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан. Цахилгааны хэмнэлттэй халаагуур болон сайжруулсан түлш хийж байгаа байдалтай танилцсан. 

Энэ хүрээнд нилээд олон төслийн санал, дэвшилтэт технологиуд ажлын хэсэгт цугларсан. Ажлын хэсгийн хурлаараа бид Засгийн газарт УИХ-ын 1 сарын 5-ны агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх, нөгөө талаараа ажлын хэсэгт ирүүлсэн санал санаачилга, технологи, оновчтой сэдэл болгоныг хийж хэргэжүүлнэ гэдэг зорилгоор 17 заалттай зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнээс тодорхой хэдэн ажлуудыг санал болгосон. Жишээлбэл айл өрхүүдийн шөнийн тариф сардаа хүрэлцдэггүй, 10 хоноод дуусдаг. Үлдэж байгаа хугцаанд нь тухайн айл өрх өндөр төлбөр төлөөд байгаа юм. Тиймээс нэг байлд оногдож байгаа 700кб-ыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судлах хэрэгтэй. Үнэхээр яндангаа буулгасан, цахилгааны хэмнэлттэй халаагуур хэрэглэж байгаа айл өрхүүдийг 24 цагаар халаалтын зардлын асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм.