ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2018.03.23

ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

МҮЭХ-ны харъяа “Хөдөлмөр” ССТ-өөс энэ сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх 34 дэх удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтад Улаанбаатар хотоос “ДЦС-3” ТӨХК, “АПУ” ХК, “Хасу-Мегаватт” ХХК, “DXN-Монгол” ХХК, “Петровис” ХХК, "Стандарт инженеринг" ХХК, "Өвөр дунчуй" ХХК, "Тэргэл Тех" ХХК, Багануур хот болон хөдөө орон нутгаас Завхан, Сэлэнгэ, Дорнод, Өмнөгөвь зэрэг аймгийн ААНБ-ийн ХАБЭА-н ажилтан, инженерүүд оролцож “Хөдөлмөр” ССТ-ийн сертификат үнэмлэх болон Хөдөлмөрийн яамны харъа “Хөдөлмөрийн Аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн сертификатыг тус тус гардан авлаа.