С.Эрдэнэ 2018.04.09 | Телевиз: TV9

С.Эрдэнэ: Засгийн газарт хатуу шахалт үзүүлж ажиллана

УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт шаардлага хүргүүлж, алдаагаа засахыг анхааруулж байна. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй, дорвитой ажиллаж чадаагүй тохиолдолд Засгийн газрыг огцруулж цаашлаад УИХ-ыг тараах  Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ гэдгээ сөрөг хүчний бүлгийнхэн илэрхийлсэн. 

Тэгвэл хаврын чуулганы хугацаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эрх баригчдыг дахин алдаагаа засаж, урагштай ажиллахыг хатуу шаардахаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацааны 50 хувьд орох гэж байна. Харамсалтай нь эрх баригчид монголын ард түмэнд харагдах бодитой бүтээн байгуулалт нэг ч хийсэнгүй. Маш сайхан ярьж байна. Хэн их зээл авсан бэ гэдгээрээ ажил хийсэн болж харагдах гэж уралдаж байна. Энэ буруу. Бид төрийн тогтворүй байдлыг үүсгэх гэж байгаа юм ерөөсөө байхгүй. Бид аль нэгэн Засгийн газрыг огцруулах гэхээсээ илүү эрх баригчдыг үр дүнтэй ажиллуулах тал руу шахна.