Д.Тогтохсүрэн Н.Амарзаяа Ё.Баатарбилэг Ж.Батзандан Д.Ганболд Ц.Мөнх-Оргил Х.Нямбаатар 2018.04.16 | Сайт: Vip76.mn

УИХ: Төвлөрлийг сааруулах бодлого гаргана

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ.

Ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулах юм. Харин Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар ажиллах аж. 

Ажлын хэсгийн гишүүдийг сонгогдсон тойргоор нь харвал, Улаанбаатар хотын хамгийн их төвлөрөлтэй 4 дүүргээс сонгогдсон гишүүд нэг нэг, харин орон нутгаас сонгогдсон 3 гишүүн орсон байна. 

  • Д.Тогтохсүрэн - Төв аймаг
  • Н.Амарзаяа -Өмнөговь аймаг
  • Ё.Баатарбилэг -  Архангай аймаг
  • Ж.Батзандан - УБ Баянзүрх дүүрэг
  • Д.Ганболд - УБ Чингэлтэй дүүрэг
  • Ц.Мөнх-Оргил - УБ, Сүхбаатар дүүрэг
  • Х.Нямбаатар - УБ, Сонгинохайрхан дүүрэг

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn