Даваасүрэн.Ц Энхбаяр.Ж 2018.04.26 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн:Түр хороо байгуулахын давуу тал, ач холбогдол юу вэ?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Монгол хүний оюуны чадамжтай холбоотой бидний хөгжлийг дээшлүүлнэ. Энэ салбар түр хороо байхгүй учраас хөгжихгүй байгаа юм биш. Заавал түр хороо байгуулах шаардлага байгаа юу? Эдийн засгийн байнгын хороонд ороод ажиллаж болохгүй юм уу? Ам, ажил зөрдөг. Эхлээд түр хороо байгуулаад, дараа нь бүтэц ярьдаг. Улс төрч хүн бүгдийг чаддаг гэж хэлж болохгүй. Манайх бодлоготой биз дээ.Яг түр хороо байгуулахын давуу тал юу вэ?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа.

Өнөөдрийн байдлаар хэд хэдэн дэд бүтэц байна. Нэгдсэн бодлого, хяналт төрийн байгууллага хоорондын уялдаа байхгүй. Энэ салбарт өнөөдөр 200 гаруй сая төгрөгний төсөл хэрэгжиж байна. Салбар бүр өөр өөрийн гэсэн программ гаргаж байна. Энэ нь эргээд нэгдсэн мэдээллийн сүлжээ байлгах боломжгүй байна. Замбараагүй байдал үүсэн.

Нэгдсэн стандартад оруулж байж, хамгаалалт, хөгжил яригдана.

Энэ салбар босоо биш хөндлөн салбар. Бүх салбарт холбоотой.Улс орнууд энэ салбар луу ороод эхэлчихлээ. Манайд зохион байгуулалт алга. Бид шилэн кабелаа сайн ашигласан.Үүнийг нэгдсэн бодлогоор бүх салбартаа ашиглах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Түр хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг анхнаасаа яриад явчихъя гэж байнгын хороон дээр ярьсан.

Ажлын хэсэг:2017 оны Засгийн газрын 47-р тогтоолоор Төрөөс МХХХБ-ын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталсан.