С.Бямбацогт 2018.05.08 | Телевиз: МН25-р суваг

Засгийн газрыг огцруулах ирцийн босгыг нэмэгдүүлэхээр ярьж байна

АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудлын талаар хэлэлцэх  магадлалтай байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Өмнөх Ч.Алтанхуягийн Засгийн газрыг байх үед 66 гишүүн хуралдаанд оролцсоноос 36 гишүүний саналаар буюу нийт гишүүдийн 50 хүрэхгүй  хувийн саналаар огцруулж байсан.  Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад 72 гишүүн оролцсоноос  41 гишүүн буюу  50 дээш хувийн саналаар огцруулж байсан. Ийм нөхцөлөөр 39-өөс дээш гишүүн огцруулах санал өгснөөр,  50-аас дээш хувийн саналаар огцруулах буюу Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлж , дэгийн тухай хуулинд оруулж өгөх хэрэгтэй.