2018.05.04
Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018 өдөрлөг боллоо
МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, нийгмийн идэвхийг сайжруулах зорилготойгоор 70 орчим байгууллага оролцсон байна.