Ч.Улаан Ж.Ганбаатар Б.Батзориг 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан: Хоол үйлдвэрлэлийн салбар буюу нийтийн хоолны салбар энэ хуулинд хамаарах уу?

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

 УИХ-ын гишүүн Ч.Улаан: 

Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс жижиг, дунд үйлдвэрлэгчдэд орох уу? Хоол, хүнс үйлдвэрлэгчид хаана хамаарч байна. Энэ салбар бор зүрхээрээ яваад өдий хүрсэн. Ажлын байр хамгийн ихээр бий болгодог. Эр орныхоо бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулдаг. Хүмүүсийн хэрэглээнд шууд очдог. Нийтийн хоолны салбарт анхаарал тавихгүйгээр, хүнсний аюулгүй байдлын талаар ярьж болохгүй. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Нийтийн хоолны салбар бүрэн хамаарна. Гэхдээ 2,5-ны тэрбум төгрөгөөс дээш орлоготой бол  хамаарахгүй. Аюулгүй байдлын тал дээр холбогдох хуулиндаа хамаараад явна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг: Манай салбар Монгол улсыниргэдийн хамгийн олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Манай салбарт иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Үйлчилгээний салбар сэргэнэ гэж харж байгаа.