О.Баасанхүү 2018.05.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Энэ хуулин дээр ямар өөрчлөлт орж ирж байгаа юм бэ?

О.Баасанхүү: Энэ хуулин дээр ямар өөрчлөлт орж ирж байгаа юм бэ?

Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

Энэ хууль цахимтай холбоотой орж ирж байна уу? Тогтолцооны хувьд шинчлэх шаардлага байна уу? Сүүлийн үед гадаад паспорт солиулах шаардлага гарч байна.Манайд гэр бүл цуцаллаа, нас барсан гэсэн гэрчилгээ өгдөг. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Энэ хуулин дээр ямар өөрчлөлт орж ирж байгаа юм бэ?

Ажлын хэсэг: Анхны хууль 1999 онд батлагдаж байсан. Тэр үед цахим хэрэглээ байсангүй, цаасан суурьтай хууль. Өнөөдөр бол цаасан суурьтай хуулиас татгалзаж байна. Гол нь иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор бүхэл нь өөрчлөх шаардлага гарсан юм.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа