Д.Тэрбишдагва:Улс орныхоо төлөө зүтгэж байгаа аж ахуйн нэгжүүдээ үзэн ядаж болохгүй
0
2011.11.24

Д.Тэрбишдагва:Улс орныхоо төлөө зүтгэж байгаа аж ахуйн нэгжүүдээ үзэн ядаж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

Таван толгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Я.Батсуурь намын гишүүд УИХ-д өргөн барьсан билээ. Төслийн агуулга нь "Эрдэнэс Таван толгой" компанийн аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр худалдах 10 хувийн хувьцаагаа иргэдэд үнэгүй тараах 10 хувь дээр нэмж олгох тухай юм. Уг тогтоолын төсөл нь эхний хэлэлцүүлгээсээ эхлэн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан.Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц. Тэрбишдагватай ярилцлаа.

-УИХ-ын 39 дүгээртогтоолын төсөлд Таван толгойн хувьцааны10 хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээрхудалдахаар заасан.Гэтэл энэхүү 10 хувийгиргэдэд өгөх 10 хувь дээр нэмж олгох тухайтогтоолынтөсөлоруулж ирлээ. Энэ нь зов алхам уу. Та юу гэж бодож байна вэ?

-Хууль боловсруулах, санаачлах нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг  2010 оны долдугаар сарын 7-ны өдөр баталсан. Өнөөдөр 2011 оны арван нэгдүгээр сарын сүүлч болж байна. Тогтоол батлагдаад ийн жил гаруйн хугацаа өнгөрсөн ч огт хэрэгжээгүй байгаа. Ажил эхлээгүй. ард түмэндээ хувьцаа тараах ажил явагдаагүй байна. Ерөөс энэ тогтоол хэрэгжиж эхлээгүй, сайн муу болсон нь мэдэгдээгүй байхад өөрчлөх тогтоолыг гаргаж ирж байгаа нь буруу алхам гэж үзэж байна.

Өөр нэг зүйл бол төслийг санаачилсан арваад гишүүн тогтоолын төслийг батлах үед бүгдээрээ дэмжиж кнопоо дарсан атал жилийн дараа энэ нь буруу юм гэж ярих нь ойлгомжгүй байна.

Тэд төслөө цаг хугацаа орон зай хувьсан өөрчлөгддөг тул түүнд нийцүүлэн тогтоолын төслийг өөрчлөх хэрэгтэй гэж тайлбарлаж байна лээ. Гэхдээ төрийн бодлого ялангуяа Таван толгойг ашиглах тухай тогтоолыг гишүүд маш нухацтай, аль аль талаас нь ярьж шийдвэрлэсэн. Тэгэхээр монгол төрийн энэ бодлогыг сэтгэлийн хөөрлөөр эсвэл сонгууль дөхөөд ирэхээр янз янзын тогтоол, шийдвэр гаргадаг байдлаар өөрчлөх гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Эхлээд шийдвэр гаргасан бол түүнийгээ хэрэгжүүлээд, сайн мууг нь шүүж үзэх хэрэгтэй шүү дээ.

-Тэгвэл та төсөл санаачлагч гишүүдийг сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төр хийж байна гэх гээд байна уу?

-Сонгууль эсвэл баяр ёслолын өмнө ийм популист маягийн хууль, ард түмэнд таалагдах гэсэн зүйлийг хийж байгааг би олон удаа шүүмжилж байсан. Тухайлбал, 2008 оны сонгуулийн өмнө ямаанд 30 тэрбум төгрөг өгсөн. Хөдөөгийн гишүүд олонхоороо гараа өргөөд л баталчихсан. Оюу толгойн гэрээ хэлэлцээр, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Таван толгойн тогтоол гэх мэт бүгд наадМын өмнө шахаанд орсон байдлаар гарч байсан. Тэмдэгтийн хураамж ч мөн адил. Шинэ жилийн өмнө Төсвийн хуультай барьцалдаад буруу, зөрүү" гарч байсан.

-Аж ахуй нэгжийн хувьцааг авч иргэдэд өгөх нь яагаад буруу гэж...

-Аж ахуй нэгжид хувьцаа өгнө гэдэг амаргүй байж магадгүй. Яагаад гэвэл би тухайн үед тодорхой зарим аж ахуй нэгжүүд нэгдэн нэг аж ахуй нэгжид дээр төвлөрчих юм биш үү гэж ярьж байсан Тиймээс ч түүний таслан зогсоох заалтуудыг 39 дүгээр тогтоолдоо зааж өгсөн. Тухайлбал, аж ахуй нэгж нь 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр, түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой гэх мэт энэ нь түүнээс хойш байгуулагдсан компанийг хүлээн авах боломжгүй гэсэн үг.

Нөгөө талаас 39 дүгээр тогтоолд хувьцааг аж ахуй нэгжүүдэд үнэгүй өгөхөөр тусгачихсан юм шиг яриад байгаа юм.

Гэтэл яг тогтоол дээрээ ард түмэнд үнэгүй, харин аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгнө гээд заачихсан байгаа. Нэрлэсэн үнээр өгнө гээд  заачихсан байгаа.Нэрлэсэн үнээр гэдэг нь улсад тодорхой хэмжээний  хөрөнгө төвлөрч орж ирнэ гэсэн үг Нөгөө талаас аж ахуй нэгжүүд хувьцаа авна гэдгийг эзэн нь авна гэж төсөл санаачлагчид яриад байгаа. Гэтэл яг үнэндээ аж ахуй нэгжүүд нь ногдол ашиг, үр дүнгээ тэнд байгаа ажилчдадаа хувааж өгдөг юм шүү дээ. Түүнээс бус эздүүд нь л авч байгаа хэрэг огт биш. Аж ахуйн эзэд үр ашигтай ажиллах юм бол цалин хөлсөө нэмэхээс авахуулаад урамшуулал шагнал гэх мэт харин ч хувьцаа эзэмшсэний ур ашиг олон иргэдэд хүрч байгаа юм. Түүнчлэн хувьцааны ногдол ашгийг ард түмэнд өгнө гээд байгаа. "Эрдэнэс Таван толгой" компанийн 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржид арилжаална гэж заасан. Гэтэл үнэхээр л ард түмэндээ өгье гэж байгаа бол заавал аж ахуйн нэгжийн эзэмших 10 хувиас бус улсын эзэмшиж байгаа хувьцаанаас үнэгүй өгч болно шүү дээ Гагц-хүү аж ахуй нэгжийн хувьцааг өгөх гэдэг нь л буруу юм. Түүнээс бус иргэдийн хувьцааг нэмэх гэдгийг би буруу гэж үзэж байгаа хэрэг биш юм шүү.

-Төсөл санаачлагчдын хэлж буйгаар манай аж ахуй нэгжүүдийн ихэнх нь татвар төлдөггүй гэж байна лээ. Үнэхээр тийм юм уу?

-Төсөл өргөн баригчид аж ахуй нэгжүүдийн талаарх Татварын ерөнхий газрын судалгаа гэгчийг үзүүлж байна лээ. Түүнд манай аж ахуй нэгжүүдийн 88 хувь нь татвар төлдөггүй, хувьцаа худалдан авах санхүүгийн чадамжгүй, өр зээлтэй гэсэн байна лээ. Тэгэхээр манай аж ахуй нэгжүүдийн 12 хувь нь л төрд татвар төлдөг хэрэг үү. Би үүнд эргэлзээд байгаа юм. Монголын аж ахуй нэгжүүдийн 88 хувь нь чадваргүй байгаа юм бол Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөний газар нь юу хийгээд байгаа юм.

Татвараа төлдөггүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй шүү дээ.

Энд өөр нэг асуудал байна. Таван толгойн зүүн, баруун Цанхи гэж яриад байгаа. Иргэд, аж ахуй нэгжид өгөх гээд байгаа 10 хувийг ер нь энэ хоёрын алинаас нь өгөх гээд байгаа юм. Таван толгойн орд нь 6.4-7 тэрбум тоннын нөөцтэй гээд байгаа. Тэр 10 хувиа зүүн Цанхийн хэсгээс өгөх гээд байгаа юм уу. Эсвэл баруун юм уу. Хэрэв баруун бол өнгөрөгч долдугаар сард энэ хэсгийн 40 хувийг Хятадын Шинхуа, АНУ 24, Монгол Улс 18, ОХУ 18 хувийг эзэмшүүлэх тухай Засгийн газраас тогтоолын төсөл оруулж ирээ биз дээ. Тийм болохоор зүүн Цанхиас нь өгөх гээд байгаа юм уу. Эсвэл бүр жижиг Таван толгой зэрэг өөр газраас өгөх гэж байгаа юм уу. Энэ бүхэн маш ноцтой асуудал. Ер нь улс төр хийж болно. Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтын төлөө ажиллаж олон ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэсэн аж ахуй нэгжүүдээ үзэн ядаж болохгүй. Аж ахуй нэгжийн хувьцаа авна гэдгийг эзэн нь авна гэдэг агуулгаар хүлээн авч огт болохгүй гэдгийг дахин хэлмээр байна. Тэд маш олон ажлын байр бий болгож, улсад их хэмжээний татвар төлж байна. Түүгээр нь улсын төсвийн нилээдгүй хэсгийг бүрдүүлдэг. Тийм байхад хувьцааг нь хурааж аваад ард иргэдэд өгнө гэдгийг ойлгохгүй байна.

-Аж ахуй нэгжид 10 хувийг нэрлэсэн үнээр өгч болно, Түүнээс илүүг авахыг хүсвэл хөрөнгийн бирж дээрээс худалдан авч болох гэж 39 дүгээр тогтоолд заасан. Энэ байдал нь нэг аж ахуй нэгжид их хэмжээний хувьцаа төвлөрч болзошгүй хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж байсан. Үнэхээр тийм байж болох шүү дээ?

-Ард түмэн хувьцаа эзэмшихдээ тухайн компанидаа хяналт тавьж чадахгүй. Харин аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшвэл өөрсдөө бизнесийн үйл ажиллагаа явуулдаг туршлагатай тул нөгөө компанийг ногдол ашгаа өгөх ,ашгаа нэмэгдүүлэх талаар хэрхэн ажиллах вэ гэдэг дээр нь санал өгч тэдгээрт хяналтыг тавих боломжтой болох юм.

-Уг төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр төсөл санаачлагчид эсэргүүцэж байгаа гишүүдийн аж ахуй нэгжүүдийн лоббид орчихсон байна гэж байсан Үнэхээр та бүхэн лоббид орчихсон юм биш биз?

-Тэгж ярьж байна лээ Гэхдээ энд ямар ч дарамт шахалт, аль нэг компанийн лобби огт байхгүй Харин уг төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсний дараа зарим аж ахуй нэгжүүдээс бүх гишүүдэд дэмжихийг хүссэн бичиг ирж байна лээ. Ер нь энэ төсөл санаачлагчид бол үйл ажиллагаа нь эхлээгүй байхад гэнэт ард түмэнд хайртай дүр үзүүлж байгаа хэрэг юм. Нэг жилийн өмнө тэд үүнийгээ сэтгэж байхгүй яасан юм бол. Ийм хуурай улс төр хий» байгаад харамсаж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.