Д.Сумъяабазар 2018.05.18 | Телевиз: ЕTV

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх хэрэгтэй

Манай улсын нийт газар нутгийн 6,5 хувьд нь ашигт малтмалын 3330 ширхэг хайгуулын болон ашиглалтын лиценз бүртгэлтэй байна.  Зөвхөн нэг суманд л гэхэд 33 хайгуулын лиценз олгосон жишээ байна. Энэ талаар Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.  

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:  Тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу олгосон эсэхийг мэргэжлийн хүмүүс гаргаж ирэх ёстой. Мөн хууль бус зөвшөөрөл авсан иргэдтэй хэрхэн хуулийн хариуцлага тооцох аргачлалыг бид боловсруулаад явж байна.